С.Одонтуяа: ЭМД-ын тухай хуулийг хэн дуртай нь өөрчлөөд байж болохгүй
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2021.03.16/ Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн тусламжийн хуулийг өөрчлөхдөө болгоомжтой хандах ёстой. Энэ салбарт хэтэрхий хайнга хандсанаас өнөөдөр ковидоор ямар их хүндрэлтэй байдалд орж байна гэдгийг бүгдээрээ харж байгаа. 2016 онд эрүүл мэндийн датгалын хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Нэг санаачлагчийн нэг нь Ганбаатар гишүүн байсан. Үүнд биз гурван сар биш,гурван хоног биш, гурван жил ажилласан. Системийн өөрчлөлт учраас хариуцлагатай хандах ёстой.
Бүгд л эрх мэдлийн төлөө дайтдаг болсон байна. Энэ хуулиыйн 14.1-т ингэж заасан байна. Анхан шатныэрүүл мэндйин байгуулгын нэгдсэн холбоо гэж бичсэн байгаач ийм холбоо өнөөдөр байхгүй. Монголд ямар холбоо байна вэ? гэхээр 1998 онд байгуулагдсан "Өрхийн анагаах ухааны мэргэжилтнийн холбоо" 20 гаруй жил маш сайн ажиллаж байгаа. Мөн 2013 онд "Сумын эрүүл мэндийн төвийн ажилтны холбоо" гэж ажиллаж байгаа.
Энэхочр холбоо хамтарч хуралдаад нэг хүнийг дэвшүүлдэг байсан. Ямар ч асуудал байгаагүй. Тэгэхэд дахиад нэг холбоо байгуулах заалт гарч ирж байна. Ингэж болохгүй. Үүнд заалт оруулаад энэ холбоодын хамтарсан хурлаар гэж оруулбал болно. Энэ хоёр байгууллага олон жил үйл ажиллагаагаа явуулсан байгуулллага байгаа. Дахиад холбоо ямар ч хэрэг байхгүй.