С.Одонтуяа: Хэн нэгний лоббигоор Засгийн газар хууль оруулж ирж болохгүй
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2021.03.16/ Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Салбарын шинэчлэлтийн хуулиудыг оруулж ирэхдээ болгоомжтой, системээр нь боловсруулж оруулж байх ёстой. Нэг, хоёр заалт өөрчлөх нь аюултай байдаг. Яагаад вэ? гэхээр нэг заалт нөгөө заалттайгаа зөрчилддөг. Нөгөө хуультайгаа зөрчилддөг. Ялангуяа эрүүл мэндийн салбарын хуульд болгоожтой ханлах ёстой. Энэ хуулийг өргөн барьсан асуудлыг эхнээс нь сайн мэднэ.
Энэ бол нэг албан тушаалтны лоббигоор орж ирсэн хууль байгаа. Өмнөх сайд ч учрыг нь олоогүй л буусан.
Энэ удирдлага учрыг нь олохгүй байх нь аргагүй. Нарийн хэрэгцээ шаардлагыг нь энэ хүмүүс мэдрэхгүй байгаа юм. Олон жил энэ салбарт ажилласан ажлаа мэддэг л хүмүүс байгаа. Яагаад тодорхой хариулж чадахгүй байна вэ? гэхээр заавал өөрчлөх шаардлагыг харахгүй байгаа учраас хариулж чадахгүй байна.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.20
2024.11.04
ИЦББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан