2021.03.16

С.Чинзориг: Нийгмийн гурван талт зөвшлийг үл ойшоож болохгүй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2021.03.16/ Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Өвөрхангай аймгийн эмнэлгийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалын сангаас он дамжаад санхүүжилт нь шийдэгдсэн боловч ондоо амжаад санхүүжилтээ авч чадаагүй байна. Үүнийг шийдэх ёстой. Эмнэлгийн лабораторын ажилтанууд нэмэгдэл авдаг болсон ч зарим нь авч амжаагүй. Үүнийг салбарын сайд нь олгох талаас анхаараарай. Хуулийн төслийг дэмжмээр байна. Гэхдээ дэмжих зүйл харагдахгүй байна. Шийдэл, шинэчлэл алга, өмнөхөөсөө дордуулсан байна. Нийгмийн гурван талт зөвшлийг үл ойшоож болохгүй.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн:

Нийгмийн даатгалаас мөнгөө авч чадаагүй газрын хувьд чанарын хяналт явуулаад олгож байгаа. Даатгалын хураагдсан мөнгө Засгийн газраас буцааж олгогдоно.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Лабораторын ажилчдын мөнгийг судлаж үзсэн. Засгийн газарт оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Нийгмийн гурван талт зөвшлийн хувьд олон улсын жишгийн дагуу оруулж ирсэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn