2021.04.02

Д.Ганбат: Вакцинжуулалт хуулийн дагуу байж чадаж байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

Вакцинжуулалтын ажил оройтож байгаа юм биш үү? Тухайн үед би Израильчууд шиг ажиллаж, тэдний хийлгэж байгаа вакциныг хийлгэе гэж хэлж байсан. Монголчууд гурван сая уулаа гэхдээ сая гаруй хүмүүс л вакцинд хамрагдана. Одоо ямар вакцин яаж хийж байгаа вэ? Хуулийн дагуу байж чадаж байна уу? Стандартын дагуу вакцин хийлгэх хэрэгтэй. Зөвхөн тусламжаар орж ирж байгаа вакциныг ард түмэндээ хийгээд явж болохгүй.

Энэ мөнгө гэрээний дагуу орж ирэх үү? Ямар вакцин авах гэж байна вэ? Өнөөдөр эхний тунгаа хийлгэсэн хүмүүс Ковидын халдвар авсан байна.үүнд дүн шинжилгээ хийх ёстой.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn