УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хөдөө орон нутагт голомт өндөр байна.Өвөрхангай аймагт 91 тохиолдол бүртгэгдлээ. Хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтныг хамгаалалтын хэрэгслээр хангаж өгөөч ээ. Мөн тухайн орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлс болон тухайн орон нутагт цар тахлаас болж өсөж байгаа зардалд анхаарах хэрэгтэй байна. Төрийн байгууллагынхан томилолтоор ажиллуулах хүмүүсийн тал дээрээ анхаарах ёстой. Голомт үүссэн орон нутагт онцгой байдалд ажиллаж байгаа хүмүүсийг яаралтай вакцинжуулах шаардлага үүслээ. Хүмүүсийг PCR шинжилгээнд маш их хамруулсан, гэтэл сүүлийн үед мэргэжлийн хүмүүс нь энэ шинжилгээг багасгаж болиулах тал дээр анхаарна гэж ярьж байна. Цаашдаа энэ ажил үр дүнгүй болж байгаа юм уу? Засгийн газар, онцгой комисс үүн дээр анхаараарай.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Миний хувьд Дархлаажуулалтын тухай хуульд хяналт тавих ажлын хэсэгт ажиллаж байгаа. Газар дээр нь очиж ажиллахад иргэдээс ногоон бүсээ вакцинжуулах талаар хүсэлт ирж байгаа. Үүнийг би тухайн үед нь уламжилж байсан. Мөн Коронавирус тусаад амь насаа алдаж байгаа хүнийг нутаглуулахдаа яаж анхаарч байна вэ? Яагаад гэхээр цогцсоос маш их хорт хий ялгардаг. Сүүлийн үед Ковидоор амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Хавдар судлалын үндэсний төвд Ковид илэрсэн гэсэн нөхцөл байдлаар хөл хорио тогтоож байна. Үүн дээр хяналтаа тавихгүй бол нөхцөл хүнд байна. Вакцин оруулж ирж байгаа бүх хүмүүст талархаж байна. Бас вакцинжуулалтад орсон ч гэсэн бид халдвар, хамгаалалтын дэглэмээ сайн барих хэрэгтэй Гишүүний асуултанд албаны хүмүүс хариулт өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Вакцинжуулах тал дээр бүгд анхаарч байна. Иргэдэд зөв мэдээлэл өгөх ёстой. Эхлээд вакцинжуулалтаа нийслэл дараа нь аймаг, хил орчмын бүс гээд бодлоготой ажиллах ёстой. Өнөөдөр хүлээлт их байна. Хятад улсаас орж ирдэг импорт, экспорт зогсоод байна, энэ үнэн үү? Бид өргөн хэрэглээний 70-80 хувийг импортоор урдаас авдаг. Бас экспортоо гаргадаг гэтэл энэ ажил явахгүй байна. Үүнээс шалтгаалсан юмны үнэ өсөх гээд асуудал дагуулж байна. Хэзээ хилийн боомт нээгдэх вэ? Гишүүний асуултанд УИХ гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Энэ төслийг дэмжиж байна. Хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах, эмнэлгийн 8000 гаруй мэргэжилтнийг дэмжихэд зориулагдах юм байна. Энэ төсөлд нийт хэдэн төгрөгний санхүүжилт авч юунд зарцуулсан бэ? Манай улс хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинжуулах боломжтой болох юм байна. Цаашдаа хөнгөлөлттэй зээлээр цар тахлын үед бэлэн байх эмнэлэг байгуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт халдвар хурдацтай тархаж байгаа энэ нөхцөлд тухайн орон нутгийн эмнэлгийн байгууллагыг хэрэгтэй эм бусад хэрэгслээр хангах, вакцинжуулалтын талаарх мэдээлэлийг гишүүд болон олон нийтэд нээлттэйгээр өгөх шаардлага байна. Гишүүний асуултанд УИХ гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариулт өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Батлут: Зөвхөн манай улс биш, дэлхийн улс орон бүр цар тахалтай тэмцэж байна. Вакцинжуулалтын хүртээмж муу байгаа энэ үед манай улсын Засгийн газар сайн ажиллаж байгаа. Өнөөдрийн энэ зээлийг авснаар вакцин хэзээ орж ирж, хамрагдах ёстой хүн амаа бүрэн вакцинжуулж чадах уу? гэрээний хэрэгжилт хэзээ эхлэх вэ? Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт вирус тарчихлаа. Ийм нөхцөлд стратегийн бүс нутагт байгаа хүн амаа вакцинжуулах хэрэгтэй. Энэ эртнээс яригдсан асуудал. Улсын төсөв бүрдүүлэхэд ихээхэн нөлөөлдөг Өмнөговь, Дорноговь, Эрдэнэт хотын хүн амыг яаралтай вакцинжуулах хэрэгтэй.үүнийг төлөвлөсөн үү? Гишүүний асуултанд албаны хүмүүс хариулт өглөө.