Хөвсгөл аймагт 418 эх “Эхийн алдар” одон гардан авлаа
2021.06.02

Хөвсгөл аймагт 418 эх “Эхийн алдар” одон гардан авлаа

Эх үрсийн баярын өдрөөр Улс  орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн Хөвсгөл аймгийн 418 эх “Эхийн алдар” I, II одон гардан авлаа.

Мөрөн сумын хэмжээнд 100 эх хоёрдугаар зэргийн одон, 6 эх нэгдүгээр зэргийн одон гардан авлаа. Шагналыг УИХ-ын  БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

“Хүүхдийн мөнгө, Цалинтай ээж хөтөлбөр, Одонтой ээжийн мөнгө бол халамж биш Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого юм” гэдгийг БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан энэ үеэр онцолж байлаа.