
2009.05.09
5-р сарын 13нд В.В.Путин Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баярын урилгаар Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга ноён Владимир Владимирович Путин 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин нар хэлэлцээ хийж, хоёр орны эдийн засаг нийгмийн салбарын хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга С.Дэмбэрэл нарт бараалхаж Г.К.Жуковын хөшөөнд цэцгийн баглаа өргөнө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.