2009.04.29

Л.Гансүх сайд Кувейтийн Эмиртэй уулзлаа

Кувейт улсад ЭСЯ-аа байгуулахаар болов.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх Кувейт улсын Эмирын ордны сайд шейх Насарын урилгаар тус улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр Л.Гансүх сайд Богд уулын Түргэний аманд тус улсын тусламжаар баригдах Кувейт-Монголын судалгааны төвийн барилгын ажлыг эхлүүлэх хүсэлт тавьж энэ ондоо багтаан эхлүүлэхээр тохиролцоонд хүрчээ.

Кувейт-Монголын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Кувейтын сангаас санхүүжүүлж байгаа уг ажил өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд одоогоор Түргэний аманд Кувейтын мэргэжилтнүүд болон Эмирийн түр байрлах өргөөний барилгын ажил хийгдээд байгаа. Харин судалгааны төвийн барилга баригдаж ашиглалтад орвол Богд уулын орчим дахь байгаль экологийн байдал, амьтан ургамлын аймаг болон ойн, ус, хөрсний талаар иж бүрэн судалгааг хийх аж. Мөн энэ айлчлалын үеэр БОАЖ-ын сайд Уньт-Тариалангийн замын ажлын санхүүжилтийн асуудлыг шийдүүлэх хүсэлтийг тавьж, хоёр орны хооронд замын ажлыг санхүүжүүлэх зээлийн хүүгийн асуудал дээр тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа гэнэ. Дашрамд дурьдахад Монгол-Кувейт улсын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхитэй өргөжиж, хоорондын харилцан айлчлалын давтамж нэмэгдсэнээр хоёр орны хооронд ЭСЯ байгуулах түвшинд хүрээд, энэ талаар тодорхой түвшинд санал нэгдээд байгаа билээ. Л.Гансүх сайд энэ айлчлалаараа Кувейтын Эмир болон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Кувейтын сангийн хантай уулзсан бөгөөд Кувейт улсад байгуулах Монголын ЭСЯ-ны байр болон тэнд ажиллах хүмүүсийн санхүүжилтийг Кувейтын талаас гаргуулах санал тавьсан нь дэмжигдэж, энэ онд багтаан ЭСЯ-аа байгуулахаар тохиролцоонд хүрсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.