Шинээр томилогдсон Олон нийтийн зөвлөлийнхөн АТГ-д ирлээ
Авлигатай тэмцэх газрын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр томилогдсон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг өөрсдийнх нь хүсэлтээр 2009 оны аравдугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөлийг Авлигатай тэмцэх газрын дэргэд иргэний нийгмийг төлөөлөх 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 жилийн хугацаатай ажиллуулахаар хуульчилсан заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр томилогдсон Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараахь нэр бүхий хүмүүс орсон байна.
- Р.Бурмаа “Сонгогчдын боловсрол төв”
- Ж.Батзандан “Иргэний хөдөлгөөн”
- П.Эрдэнэжаргал “Нээлттэй нийгэм форум” ТББ
- Р.Батсайхан. “Нирун фильм” студи
- Г.Даваахүү. “Глоб Интернэшнл” ТББ
- Б.Гэрэлмаа. “Зориг” сан
- Ж.Мөнх-Эрдэнэ. “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”
- Д.Сүхбаатар. МУИС-ийн НШУС
- Г.Баярцэцэг.Судлаач, Нээлттэй Нийгэм Форумын зөвлөх
- Ш.Цогтоо. МУИС-ийн Хууль зүйн сургууль
- А.Баатархуяг. 25 дугаар суваг телевиз
- Ц.Энхцэнгэл. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
- М.Ичинноров. Эрх зүйн шинэтгэлийн дэмжих төв
- Т.Хасбаатар. “Нэг ардчилал” клуб
- Г.Байгальмаа. “Ардчилал” сан.
Уулзалтад Ж.Батзандан, Ш.Цогтоо, Т.Хасбаатар, Г.Даваахүү, Ж.Мөнх-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Б.Гэрэлмаа, Р.Батсайхан нарын гишүүд хүрэлцэн ирж оролцсон.
Уулзалтаар, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа Авлигын эсрэг хуульд олон нийтийн зөвлөл хэрхэн ажиллах талаар хуульчилж өгсөн байдгийг дурьдаад, хуулийн хүрээнд ажиллаж, авлигатай тэмцэх үйлсэд идэвхтэй зөвлөгч байхыг тус зөвлөлийнхнөөс хүслээ.