452.5 тэрбумыг хөрөнгө оруулалтад зарцуулна
2009.10.14

452.5 тэрбумыг хөрөнгө оруулалтад зарцуулна

Засгийн газар улсын 2010 оны нэгдсэн төсвийг боловсруулахдаа 452.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ.


Эрчим хүч, автозам, инженерийн байгууламж зэрэг дэд бүтцийн салбарт урд онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд үргэлжлүүлэх юм. Мөн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт түлхүү анхаарал хандуулах аж. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хетөлбөрийн 45 хувийг дэд бүтцийн, 28 хувийг нийгмийн салбарт оруулах юм байна. Харин хөдөө аж ахуйн салбарт зургаа, аймаг, нийслэлд хийх шууд хөрөнгө оруулалтад 5.8, батлан хамгаалах, хууль хяналтын байгууллагын хөрөнгө оруулалтад 4.3 хувийг зарцуулахаар тооцсон байна. Үлдсэн 4.6 хувийг УИХ, Засгийн газрын харъяа агентлагуудын хөрөнгө оруулалтад зарцуулах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.