Япон улсын Шизуока мужтай багш солилцоог эрчимжүүлнэ
2022.07.08

Япон улсын Шизуока мужтай багш солилцоог эрчимжүүлнэ

Боловсрол шинжлэх ухааны яам, Япон улсын Шизуока мужийн сургалтын төвтэй 2015 оноос хойш багш солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. 

Сүүлийн 2 жилийн хугацаанд “Ковид-19” цар тахалтай холбоотой тус хөтөлбөрийг онлайнаар үргэлжлүүлсэн. 

Өнөөдөр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Япон улсын Шизуока мужийн сургалтын төвийн салбарын дарга Такахаши Макото, гадаад харилцааны мэргэжилтэн н.Эрдэнэхатан нартай уулзаж багш солилцооны хөтөлбөрөө эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ хүрээнд  Боловсролын ерөнхий газар, Япон улсын Шизоука мужийн сургалтын төв 2022-2023 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  1. Багшийг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны талаар туршлага судалж, сургалтад хамруулах зорилгоор боловсролын салбарын удирдах ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгч, мэргэжилтэн, арга зүйч нарын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
  2. Боловсролын салбарын бусад сургалт, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцох зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.