Олон улсын Математикийн олимпиадаас Монгол улс 5 медаль хүртлээ
2022.07.18

Олон улсын Математикийн олимпиадаас Монгол улс 5 медаль хүртлээ

Олон улсын Математикийн 63-дугаар олимпиад Норвеги улсын Осло хотноо 07-дугаар сарын 06-аас 16-ны өдрүүдэд боллоо.

Монголын баг энэ олимпиадад цахимаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авснаар багийн дүнгээр 104 орноос 29 дүгээр байранд шалгарсан өндөр амжилт гаргалаа.

Олон Улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон

  • Ш.Билгүүдэй /Сант сургууль/ -мөнгөн медаль
  • Б.Билэгдэмбэрэл /11р сургууль/-мөнгөн медаль
  • Ц.Сайханбилэг /Сант сургууль/-хүрэл медаль
  • Б. Мөнхцэлмэг/1р сургууль/-хүрэл медаль
  • Д.Энэрэлт /Сант сургууль/ -хүрэл медаль
  • Г.Далайцэрэн /Хөвсгөл ЭДЦ сургууль/ шагналт байрт шалгарчээ.
Мөн Монгол улсын багийн дээд оноогоо шинэчлэн тогтоосон байна. 1984 оны олимпиадаас 146 оноо авч байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч 16 оноогоор амжилтаа ахиуллаа. 
Манай багийн авсан 3 хүрэл медаль нь мөнгөн медалиас ганцхан оноогоор дутсан чанартай медалиуд юм хэмээн олимпиадын хорооны удирдлага үнэлжээ.

Түүнчлэн энэ олимпиадын нэг онцлог нь Шинэ Зеланд улсын оролцогч Xe (James) Hu манай багтай хамт оролцож 29 оноогоор мөнгөн медаль авсан байна.