Биологийн олон улсын олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ
2022.07.18

Биологийн олон улсын олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

Армени улсын Ереван хотноо 2022 оны 7 дугаар сарын 10-аас 18-ны өдрүүдэд  Биологийн олон улсын 33 дугаар олимпиад боллоо.

Энэ олимпиадаас "Орчлон" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Тэргэл, "Шинэ Монгол" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Жаргалан нар тус тус хүрэл медаль хүртсэн юм.

Багийн бүрэлдэхүүнд "Шинэ Монгол" ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Номин, "Шинэ үе" сургуулийн сурагч Э.Бодьхүү, дасгалжуулагч багшаар "Шинэ Монгол" сургуулийн багш Ж.Нямдаваа, "Шинэ үе" сургуулийн багш Д.Чинзориг нар багтжээ.

Багийн ахлагчаар Улсын биологийн олимпиадын дэд хорооны нарийн бичгийн дарга, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш дэд профессор Д.Нарангарвуу,  дэд ахлагчаар МУИС-ийн ШУС-ийн профессор Б.Болдгив ажилласан байна.