Сонгинохайрхан дүүргийн 2022 оны тэргүүний байгууллага, албан хаагчид тодров
2022.12.27

Сонгинохайрхан дүүргийн 2022 оны тэргүүний байгууллага, албан хаагчид тодров

Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хийсэн ажлаараа орон нутаг, хамт олноо манлайлсан тэргүүний байгууллага, хамт олон, албан хаагчдыг тодруулдаг уламжлалтай.

Дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж, тодорхой амжилт гаргасан Тэргүүний байгууллага, хамт олон албан хаагчаар шалгарсан дараах хүмүүс шалгарсан байна. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай: "Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага, хороод, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье" гэв.

1. Засаг даргын дэргэдэх ТЭРГҮҮНИЙ ХЭЛТЭС, АЛБА (Хууль, хяналтын чиглэл)

Б.Батцагаан даргатай Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба

2. Засаг даргын дэргэдэх ТЭРГҮҮНИЙ ХЭЛТЭС, АЛБА (Дэд бүтэц, нийтийн аж ахуйн чиглэл)

Д.Алтанхуяг даргатай Захиалагчийн алба ОНӨААТҮГ

3.Засаг даргын дэргэдэх ТЭРГҮҮНИЙ ХЭЛТЭС, АЛБА (Нийгмийн бодлогын хэлтэс)

Ч.Өнөрсайхан даргатай Эрүүл мэндийн төв

4. ТЭРГҮҮНИЙ ХОРОО

42 дугаар хороо

5. ТЭРГҮҮНИЙ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Д.Бат-Отгон захиралтай Ерөнхий боловсролын 129 дүгээр сургууль

6. ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ

Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226 дугаар цэцэрлэг

7.ХУВИЙН ХЭВШЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА

“Нарны хүүхдүүд” цэцэрлэг

8. ТЭРГҮҮНИЙ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ

“Энхийн өргөө” Өрхийн эрүүл мэндийн төв-7-р хороо

9. ТЭРГҮҮНИЙ ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ, КОМПАНИ

24 дүгээр хорооны “Шармал зоос” ХХК

10. ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

“Монгол угалз” Урлаачдын холбоо

11. ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧ

5 дугаар хорооны зохион байгуулагч Ө.Чамин-Эрдэнэ

12. ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧ

Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч Ц.Өсөхнэмэх

13. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧ

Б.Дэлгэрмаа-124 дүгээр сургууль

14. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧ

Нэгдсэн эмнэлгийн Өдрийн эмчилгээний тасгийн эрхлэгч Цэцэгдаваа

15. НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧ

“ТЦҮ” ОНӨААТҮГ-ын Хог тээврийн жолооч М.Батзаяа

16. ШИЛДЭГ ТАМИРЧИН

Б.Жаргалмаа-62 дугаар сургуулийн 8ж ангийн сурагч

17. ШИЛДЭГ СУРАЛЦАГЧ

Б.Баасанбар -42 дугаар сургуулийн 8а ангийн сурагч

18. ШИЛДЭГ ХЭСГИЙН АХЛАГЧ

8 дугаар хорооны 5-р хэсгийн ахлагч Л.Жаргал нар шалгарчээ.