УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хуулийн төслөө хэлэлцэхдээ анхаараарай гэж хоёр санаа хэлэх гэсэн юм. Улаанбаатар хотыг ярихад СӨХ-уудад тухайн байшингийн дэвсгэр газар нь эзэмшилд нь байгаа. Орчны газар бол СӨХ-дод байхгүй. Хот тэр газраа уг нь өгөх ёстой. СӨХ болгонд газрыг нь тааруулаад УИХ-ын тогтоолтой СӨХ-ны тухай хууль, Орчны газрыг эзэмшүүлэх тухай хууль батлуулах ажил хийгдээгүй гэсэн үг. Хуулийг санааг дэмжиж байгаа ч зарим зүйл, заалт нь тодорхой бус байна. Тухайлбал 44.1.9 болон 44.1.7 заалтыг дахин харах хэрэгтэй. Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын ээлжит /2022.01.18/-ны өдрийн чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Газар бол хүн, нийгмийн харилцааны үндэс байдаг учраас маш эмзэг сэдэв. Ардчиллын 30 жилд болсон өмч хувьчлалын хувьд газар өмчлөлд маш их алдаа гарсан гэж би боддог. Монгол шиг өргөн уудам нутагтай улсад газрыг заавал өмчлөх хэрэггүй байсан юм. Өмчилж авахад тэгш бус байдал үүсч байна. Эрх мэдэлтэй хүмүүс дэд бүтэцтэй ойрхон газрыг өмчилж авсан бол жирийн иргэн уулын оройд, хөдөө газар авах жишээтэ. Дөнгөж төрсөн хүүхдэд газар өмчлүүлснээр эцэг эх нь захиран зарцуулах эрхтэй болсон. Газар өмчлөлийн багц хууль орж ирэхэд 16 нас хүрсэн, иргэн болсон хүнд өгөх хэрэгтэйгээс биш дөнгөж төрсөн хүүхэд газар өмчилж аваад яах юм бэ? Үүнийг засах ёстой. Хоёрдугаарт, энд тэндгүй дугуй зоож, гадас хатгасан байгаа нь газраа өмчилж авсан ч хот төлөвлөлт дэд бүтэц явагдахад маш их саад болдог. Тэр бүх хүнийг олж авахад хэцүү гэх мэтчилэн сөрөг талууд ихтэй. Б.Энхбаяр гишүүнээс асууя. Орон сууцанд амьдарч буй иргэд доодох газраа хувь тэнцүүлэн авна гэж байна. Зуун хувь хүмүүсээс асууж, саналыг нь авч байж барилга барих үгүй зөвшөөрөл авна гэвэл бүтэхгүй. Тэр хүмүүс дунд яаж ч бодсон хүний үгэнд ордоггүй хүн байвал хөгжилд садаа болчих вий гэсэн болгоомжлол байна. Дуусаагүй барилгад 50 хувь нь хийгдсэн барилгад үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж лизингтээ хэрэглэхэд болохгүй юм байхгүй санагддаг. Энэ талын хэлэлцүүлгийг маш сайн судлаж байж хуулиа явуулах нь зүйтэй гэж бодож байна. Б.Энхбаяр гишүүний хувьд сонгуульд өрсөлдөх үеэсээ газрын реформ хийнэ гэж явсан хүн. Цаашдаа бид газрын багц хуулийг яаралтай шахаж оруулья. Одоо засах зүйлээ засах хэрэгтэй гэж хэлэх байна.
УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хуулийн санаа нь зөв хэр нь эргээд нийгэмд ямар нөхцөл байдал бий болох вэ гэдгийг Б.Энхбаяр гишүүнээ нэлээн судалж үзмээр байна. Сууц өмчлөгчид нь ямар нэгэн байдлаар газрын эзэмшилтийн эрхийг нээх ёстой гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ газар өмчлөгч, сууц өмчлөгч хооронд эцэс төгсгөлгүй маргаан үүсэх нөхцлийг энэ хуулиар өдөөх вий гэсэн болгоомжлол байна. Иргэд аж ахуйн нэгжүүдийг газрын маргаанаас үүдэх асуудлыг төр засаг өдөөж болохгүй. Газартай холбоотой асуудал учраас нийгмийн зөвшилцөл, хэлэлцүүлгээр шийдэх хэрэгтэй. "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох" гэдэг шиг асуудал гарах вий. Газрын асуудал бол маш эмзэг. Өнөөдөр өвөлжөө, хаваржаан дээрээ амины орон сууц барих гэж байгаа малчдад хүртэл эл асуудал хамааралтай.
УИХ-ын ээлжит /2022,01,18/-ны өдрийн чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Сургууль, цэцэрлэгийн газрын тухайн үеийн хүмүүс зараад дууссан. Одоо төрийн тусгай хэрэгцээний газрууд бас зараад дууссан. Зөвшөөрлийн тухай хуульд тусгай нөхцөл оруулж байгаа. Тухайн газрыг эзэмших,арчлах тохиолдолд заавал дуудлага худалдаагаар хугацаагаар тохирч ашиглах зүйл заалт орж байгаа. Газартай холбоотой асуудлаар иргэдтэй уулзахаар газар шилжүүлэх тал дээр их хугацаа ордог гэсэн гомдол байдаг. Үүний шалтгаан нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ямар шаардлага байдаг вэ? Энэ талын зохицуулалт орсон уу? Барилгын салбарын аж ахуй нэгжийн асуудлыг бодож үзэхгүй бол үнэ, өртөг нэмэгдэх асуудал гарна, үүнийг анхаарах хэрэгтэй. Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын ээлжит /2022,01,18/-ны өдрийн чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Б.Энхбаяр гишүүн хүний эрх ярьж, дээдэлдэг. хуулийн төслөөс харахад зарим зүйл заалт хүний эрхтэй холбоотой зүйл дээр гишүүн өөртэйгөө зөрчилдсөн зүйл байна. иЭд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм байна. Дуусаагүй барилгыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэхгүй байх. Бусад зориулалтаар гэж өөрчлөх гэж орж ирж байна. Энэ тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй юу? Ялангуяа Ковидын үед нэмэр болохгүй бол гай болохгүй байя аа гэсэн зарчим үйлчилж байгаа. Дунд, жижиг барилгын компани үйл ажиллагааг боохгүй юу? Төрийн мэдлийн газарт барьсан нийтийн зориулалттай барилгын газрыг хязгаартай эзэмших, дундын өмчийн эрхтэй байх. Энэ ямар үр дүнд хүрэх вэ? Захиран зарцуулах эрх байхгүй, билэгдлийн шинжтэй болж магадгүй. Цаашдаа Барилгын тухай болон Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах уу? Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.