УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хөдөлмөрийн тухай хууль дээр ХЭҮК-ийн 19,20-р илтгэлийн санаа орсон, туслах малчин, гэрийн үйлчлэгч гээд нарийн зохицуулалт орж ирсэн. Биелэлт хүлээлт дараагийн асуудал.Гэр бүлийн хүчирхийллийн талаар бид их ярьдаг. Эрүүгийн хуулиар хүчирхийлэл үйлдэгч жилээс илүү хоригдохгүй хөнгөн ялтай. Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байгаа хүнийг яаж зохицуулж байгаа вэ? Үйлдвэрчний эвлэлийн хуулийг өөрчлөх ямар зохицуулалт тусгагдсан бэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Хөдөлмөрийн тухай хуулийн үр дүнд ажилтан, ажил олгогчийн эрх ашиг чухлаас гадна чанартай ажлын байр гэдэг зүйл энд орсон уу? Ингэснээр ажлын байрны шалгуур зарладаг байвал ямар вэ? Чанартай ажлын байрны талаар ямар зохицуулалт орсон бэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Биднийг Оюутолгой дээр ажиллаж байхад ажилчид 14/14 хоног болгооч ээ гэж байсан энэ асуудал яаж шийдэгдсэн бэ? хариуцлага тооцох халах, солих асуудал өөрчлөгдсөн гэсэн үүнийг тодруулъя. Хөдөлмөрийн харилцаа гэдэг бол хүний эрхийн асуудал. Ийм учраас энэ хуулийг сайн анхаарч гаргах хэрэгтэй.Өмнөх хуулийн хэлэлцүүлэг дээр хүн хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр хангах орлого олох асуудлыг Ковидын хуулиар хязгаарлачихдаа, Үндсэн хууль зөрчөөд байхад Үндсэн хуулиа дагаж мөрдөнө гэсэн УИХ-ын гишүүд зүгээр дуугүй өнгөрч байна. Хүний амь нас өнгөрч байхад бас л хариуцлагагүй хандаж байна. Хуулийн зөрчлийн асуудлыг энэ ИХ хурлын гишүүд анхаарахгүй, Үндсэн хуулиа үл тоож байна. Үндсэн хуулиа хөндөхгүй байхад анхаарах хэрэгтэй. Түүний асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хөдөлмөрийн тухай хуулийг ахалж ажилласан Ц.Мөнх-Оргил гишүүний хувьд гишүүдийн саналыг сонсож сайн ажилласан. Мэдээж амьдралд хэрэглэх явцад өөрчлөлт гарах нь тодорхой. Харин ганц зүйл дээр сэтгэл дундуур үлдлээ.Бүтэн бус ажилтны хөдөлмөрийн гэрээ. Цагын ажлын хөлсийг иргэдэд ээлтэй,эрмэлзэл төрүүлэх хэрэгтэй. Хуулиас харахаар бүтэн цагийн ажилтантай адилхан зүйл харагдаж байна. Жишээ нь цагийн ажилтны татварыг багасгах ч юм уу тодорхой ач холбогдол өгч чадвал энэ талын хөдөлмөрийн зах зээлийг дэмжих байлаа. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн саналыг сайн авч чадсан уу? Түүний асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хөдөлмөрийн тухай хуульд зааланд цөөнх болж байгаагаа мэдэж байна. Нийгэмд ойлгох болоогүй байгаа гэдгийг мэдэж байна. Зөрчлийн тухай хууль дээр миний хэлсэн байр суурийн эсрэг маш их ярьж байсан ч, энэ хуулин дээр өршөөлийн хууль гаргах зүйл одоо болчхоод байгаа.тухайн үед дайрч давшаад байсан хүмүүс ойлгож байгаа байх. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хууль дээр хуулийн дагуу явна. Өнөөдрийн яригдаж байгаа Ковидын хууль.Төсвийн алдагдлыг аж ахуй нэгж хаадаг бол зөв, дэлхий нийтийн жишиг. Хөдөлмөрийн тухай хуулийн 70-80 хувийг дэмжиж байгаа. Нийгэмд тэр чигээр нь харлуулж харагдуулаад байна. 2-3 жилийн дараа энэ хууль амьдрал дээр хэрхэн биеллээ олж байгаа талаар асууна. Энэ хууль нийгэмд мэдрэгдээд үйлчлээд ирэхээр байдал өөр болно.