#Ажлын хэсэг5 мин унших
Ц.Мөнх-Оргил: Хуулиа мэддэг, ажлаа хийдэг, амлалтаа биелүүлдэг төрийн түшээ

Хүчтэй парламент мэргэшсэн гишүүдээс бүрддэг. Энэ парламентэд байгаа мэргэшсэн, туршлагатай, төлөвшсөн гишүүний нэг бол Ц.Мөнх-Оргил гишүүн.
Түүний хувьд УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон төдийгүй, Гадаад харилцаа, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан төрийн албаны өндөр туршлагатай хүн. Тэрээр УИХ дахь хэд хэдэн хорооны гишүүнээр идэвхтэй ажиллаж байгаагаас гадна Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүнээр ажиллаж, УИХ-ын гишүүний үндсэн гол ажил болох хууль санаачлах батлуулах ажлаа ч чамбай гүйцэтгэж байна. Гишүүний хувьд Өмгөөллийн тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль гээд хэд хэдэн томоохон хуулийн төслийг ахлан ажиллаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан.

Тэрээр хууль тогтоомж нь иргэдийн аж амьдралыг зохицуулдаг гэдэг утгаараа бүгд чухал. Гэхдээ өөрийн гардаж боловсруулсан хуулиудаас хамгийн чухлыг нэрлээч гэвэл Ипотекийн тухай хууль, Улсын бүртгэлийн багц хууль зэргээс илүүтэй сургуулийн сурагчдын "Үдийн хоол"-ны тухай хуулийг хэлнэ гэж ярьдаг.
Үнэхээр эрүүл, шим тэжээлтэй хоол идэх нь ганц өлсөхгүй байх тухай асуудал бус ирээдүйн оюунлаг, бүтээлч, эрүүл чийрэг иргэнийг бэлдэх нийгмийн асар чухал ач холбогдолтой ажил. Ийм учраас Ц.Мөнх-Оргил гишүүн 2006 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцож, ажил хэрэг болгож байсан бол 2019 онд нэр бүхий гишүүдийн хамт санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон, санхүүжилтийг нь нэмэхээр өөрчлөлт оруулан батлуулсан билээ.

Түүний санаачлан батлуулсан уг хууль хэрэгжиж, үдийн хоол хөтөлбөр энэ оноос эхлэн 1-5 дугаар ангийн хүүхдүүд үдийн хоолонд хамрагдаж 1500 төгрөгийн хоол идэх боломжтой болж байгаа бөгөөд 2023 он гэхэд Ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгаа бүх хүүхдүүдийг тус хөтөлбөрт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ хөтөлбөр дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэгээс гадна Солонгос улсын хувьд тус хөтөлбөрийг 1984 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сурагчдынхаа биеийн хөгжлийг тогтмол хэмжсээр иржээ. Солонгос хүний дундаж өндөр 1998 он гэхэд 20 см-ээр нэмэгдэж, суурь өвчлөл эрс багассан үр дүн гарсныг тус улсын парламентын гишүүд "Үдийн хоол"-той 100 хувь холбон тайлбарладаг юм. Манай улсын хувьд ч энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, бие бялдар цаашлаад сурах чадварт сайн нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байгаа билээ.
Өнгөрсөн хаврын ээлжит чуулганаар түүний дараагийн ахалж ажилласан томоохон хуульд Хөдөлмөрийн тухай хууль зүй ёсоор орно. Энэ хууль Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын 1 сая гаруй ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах юм.

Уг хуулийн төсөл 2018 онд өргөн баригдаж 2 ч парламентын гар дамжиж энэ хаврын чуулганаар батлагдсан бөгөөд хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм. Хуульд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон УИХ, Засгийн газрын зүгээс хуульд тусгуулах саналууд оновчтой, дэвшилтэт байдлаар тусгагдан орсон байна.
Сэтгүүлч soyolmaa

Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч:

