
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
Нийт 155 мэдээ байна.
-
22/04/16
“Нягтлан бодох бүртгэлийн түүх” номын нээлт боллоо
Энэ жил Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын 20 жилийн ой тохиож байна. Зах зээлийн нийгэмд шинэ үеийн мэргэшсэн нягтлан бодогчид аудиторуудыг бий болгох зорилготой тус байгууллагын үндэс суурийг Монгол Улсын гавъяат эдийн засагч Л.Дондог гуай тавьсан аж. Харин өчигдөр түүний шинэ номын нээлт боллоо. Энэ үеэр ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн “Манай байгууллага одоогийн байдлаар 3800 мэргэшсэн нягтлан б... -
22/04/16
“Нягтлан бодох бүртгэлийн түүх” ном мэндэллээ
Монгол Улсын Гавъяат эдийн засагч, доктор профессор Лувсан-Очирын Дондогийн “Хөдөлмөр алдар” онол практикийн бага хурлын үеэр нэгэн шинэ номын нээлт боллоо. Энэ ном нь Дэлхийн нягтлан бодох бүртгэлийн үүсэл хөгжил, Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн түүхийг багтаасан анхны ном болж байгаагаараа онцлогтой. Зохиогч Л.Дондог ном бүтсэн тухайгаа: “2000 оны эхээр Туркт дэлхийн нягтлан бодогчдын түүх судла... -
14/04/16
Дорноговь салбарын бүх гишүүдийн уулзалт боллоо
Дорноговь салбарын 2016 оны бүх гишүүдийн уулзалт 4 сарын 12-нд боллоо. Уулзалтаар төлөвлөгөөнд тусгасан ойрын хугацаанд хийгдэх ажлуудын зохион байгуулалт, хуваарилалтыг хийж, цаашдын ажлынхаа талаар гишүүдтэйгээ зөвлөлдлөө. Мөн уулзалтын үеэр хугацаагүй эрхээ авсан салбарын гишүүн Л.Аваадоржид салбарын дарга Б.Төмөрхуяг гэрчилгээг гардуулж баяр хүргэлээ. -
11/04/16
Нягтлан бодох, аудит бол өндөр өгөөжтэй мэргэжил
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт энэ 20 жилийнхээ ойг тэмдэглэж, ойн хүрээнд бүтэн жилийн турш олон төрлийн арга хэмжээ төлөвлөжээ. Үүний нэг хэсэг болох ММНБИ-ээс салбар бүртээ зохион байгуулж байгаа нээлттэй өдөрлөг юм. Чингэлтэй дүүрэгт зохион байгуулсан нээлттэй өдөрлөгийн үеэр тус институтын зарим төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын дэд захирал Л.Энх-Амгалан - Улаанбаа... -
11/04/16
Сорил шалгалтууд явагдлаа
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өгөхөөс өмнө нягтлан бодогчдод 3 хичээлээр сорил шалгалт өгч тэнцсэн байх шаардлага тавигддаг ба тус шалгалт 4 сарын 9-нд ММНБИ-д болж, нийт 150 гаруй хүн өглөө. ММНБИ-ийн сургалтын хөтөлбөрийн хуваарийн дагуу 2016 оны эхний хагас жилийн сургалтууд үргэлжилсээр байна. Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын журмаар сорил шалгалтын Ёс зүй, мэргэжлийн үнэ цэ... -
01/04/16
Мөнгө угаах гэмт хэргийн эрсдлийн талаар сургалт я...
Санхүүгийн мэдээллийн алба нь МУ-ын төрийн байгууллагууд, өөрөө удирдах байгууллагууд, хувийн хэвшлийг хамруулан манай улс дахь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр Монгол банк, ММНБИ хамтран мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд, санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтыг Азийн хөгжлийн банкны техник туслалцааны хүрээнд зохион байгууллаа.&nb... -
30/03/16
Аудитын компанийн захирлууд тулгамдсан асуудлаа хэ...
Аудитын компанийн захирлууд жил бүр оны эхний улиралд уулзаж, өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж цаашид хийх ажлаа ярилцдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтыг ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд, жилийн уулзалт хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд энэ онд нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж байгаа Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн шинэ орчин тохиож байгаа нь онцлог. Уулзалтаар аудитын зах зээл... -
23/03/16
2015 оны эрх олгох шалгалтын тестийн эмхэтгэл хэвл...
2015 оны Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын тест, бодлогуудын эмхтгэл хэвлэгдэн гарлаа. Энэхүү номыг ММНБИ-ээс их дээд сургуулийн оюутнууд, мэргэжлийн нягтлан бодогчид, МНБ-ийн эрх олгох шалгалтанд бэлтгэгчдэд мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслах зорилгоор эмхтгэн хэвлүүлсэн. Номонд 2015 оны 6, 12 саруудад болсон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын санхүүгийн бүртгэл ба тайлагнал, зардал удирдлагын... -
21/03/16
Тавдугаар сард нэг сэдэвт сургалтууд зохион байгуу...
ММНБИ-ийн Сургалт, арга зүйн хорооны дэд хороодоос нягтлан бодогчдод зориулсан аргачлалуудыг гаргасаар байна. 2016 оны эхээр тус хороо Уул уурхайн компанийн зардлын бүртгэл, онцлог, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Төсөв төлөвлөгөө боловсруулалт, Материалын удирдлага сэдвүүдээр 4 шинэ аргачлал гаргасан. Энэ сарын 17-нд болсон Санхүү бүртгэлийн дэд хороо болон Зардал удирдлагын дэд хорооны хамтарсан хурлын үеэр эдг... -
15/03/16
-
15/03/16
АССА-ийн менежертэй хийх уулзалтанд урьж байна
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн урилгаар АССА-ийн Азийн бүсийн бизнес, хамтын ажиллагааны менежер Аlех Foong Chee Weng 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ирж АССА-ийн олон улсын туршлага, хамтын ажиллагаа, шинээр суралцагчдад хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг олгох асуудлуудын талаар уулзалт, дэлгэрэнгүй танилцуулга зохион байгуулахаар боллоо. Танилцуулга 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагт ММНБИ-ийн 4... -
15/03/16
ММНБИ-ээс өртөг ба гүйцэтгэлийн удирдлага сурах би...
2016 оноос ММНБИ-ийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орсонтой холбогдуулан шинэ сурах бичгүүд хэвлэгдэн гарсаар байна. “Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага“ сурах бичиг энэ 7 хоногт шинээр хэвлэгдлээ. Энэ номыг их, дээд сургууль болон ММНБИ-ийн багш, мэргэжилтнүүд хамтран бүтээлээ. “Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага“ сурах бичгийн онцлог нь зардал ба өртгийн бүртгэлийн орчин үеийн шинэлэг хандлагууд, удир... -
15/03/16
2016 оны эхний эрх сунгах шалгалт явагдaж байна
Өнөөдөр ММНБИ-д мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгах С.Отгонбаяр даргатай “Тулах цэг”, Б.Батдэлгэр даргатай “Түүчээ” ангиуд хугацаагүй эрхийн шалгалтаа онлайнаар өглөө. 2016 оноос ММНБИ-ийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орж байгаа бөгөөд эрх сунгах сургалтын хувьд “Компанийн засаглал” хичээлийн агуулга нэмэгдэж “Засаглал, эрсдэл, ёс зүй” болж өөрчлөгдсөн. Энэ уд... -
09/03/16
2015 оны үйл ажиллагаагаар ховд салбар тэргүүлж, ө...
ММНБИ-ээс жил бүр салбаруудыг үйл ажиллагаагаар нь байр эзлүүлдэг уламжлалтай бөгөөд 2015 оны үйл ажиллагаагаар А.Оюундэлгэр даргатай Ховд салбар тэргүүлж, өмнөх оныхоо амжилтыг бататгалаа. Өнгөрсөн онд салбарууд ММНБИ-ийн уламжлалт ажлууд болох мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалт, шалгалт, ТБС-аас гадна МНБ-дыг спортын уламжлалт тэмцээнд оролцож, ММНБИ-ийн нээлттэй өдөрлөгийг орон нутагтаа амжилттай зохион байгуулла... -
04/03/16
Салбарууд 2015 онд хийсэн ажлаа танилцууллаа
Салбарын дарга нарын зөвлөгөөн үргэлжилж байна. Батлагдсан хөтөлбөрийн дагуу салбарын дарга нар 2015 оны үйл ажиллагааны товч тайлангаа танилцууллаа. 2015 онд ММНБИ-ийн салбарын дарга нар орон нутгтаа гишүүд болон санхүүчдэд зориулан уламжлалт сургалтуудаас гадна олон шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулжээ. Тухайлбал, 13 салбар ММНБИ-ийн нээлттэй өдөрлөгийг салбартаа зохион байгуулсан, Ховд салбар ММНБИ-ийн салбарууда... -
04/03/16
ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд салбарын дарга нар...
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн /ММНБИ/-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн боллоо. ММНБИ нь 3836 МНБ, 138 аудитын компани, 782 аудитор, Монгол Улсын 21 аймаг, УБ хотын 6 дүүргийн салбар зөвлөлийг эгнээндээ нэгтгэсэн Үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болон өсч хөгжиж байна. Санхүүгийн ил тод нээлттэй байдлыг хангах, аливаа байгуулага өсөж дэвжихэд мэргэшсэн нягтлан бодогчид гол үүргийг гүйцэтгэж байгаа... -
04/03/16
Салбарын дарга нарын зөвлөгөөн боллоо
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн /ММНБИ/-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд 23 салбар болон УБ салбарын байнгын ажлын хэсгийн дарга нар оролцож байна. Зөвлөгөөний эхэнд бүртгэл, санхүүгийн ажилтнууд ажилдаа хариуцлагатай хандаж, шинээр батлагдсан Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулийг хэрэгжүүлэхэд 2016 онд анхаарал тавьж ажиллахыг ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн хэлсэ... -
29/02/16
Шинэ аудитын компаниудын ажилтай танилцаж байна
ММНБИ-ийн Аудитын хороо энэ сарын 17-ноос эхлэн шинээр байгуулагдсан аудитын компаниудын ажилтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсон, зөвлөгөө, үүрэг даалгавар өгч байна. 2013–2015 онд нийт 345 аудитор нэмэгдэж, 52 аудитын компани шинээр байгуулагджээ. ММНБИ нь эдгээр гишүүн байгууллагын үйл ажиллагааг эхнээс нь зөв төлөвшүүлэхэд дэмжиж туслах үүрэгтэй билээ. Энэ оны эхнээс тус институтийн аудит, ёс зүйн чиглэлийг д... -
29/02/16
ММНБИ-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн ирэх сары...
Ирэх сарын 3-ны өдөр ММНБИ-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн болох гэж байна. Зөвлөгөөнөөр салбаруудын өнгөрсөн оны ажлыг дүгнэн, ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар болон цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдөнө. Энэ удаагийн зөвлөгөөн ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Институт нь эдүгээ Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хот, Багануур, Налайх, Төмөр зам гэсэн 25 салбарт үйл... -
29/02/16
"Санхүүгийн тайлагнал" сурах бичиг хэвлэгдэн гарла...
“Санхүүгийн тайлагнал” сурах бичиг хэвлэгдэн гарлаа. Энэхүү сурах бичгийг ММНБИ-ийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбогдуулан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад бэлтгэгчид, нягтлан бодогчид, их дээд сургуулийн багш, судлаачдад зориулан ММНБИ-ийн болон их, дээд сургуулийн багш нар бэлтгэн гаргалаа. Сурах бичиг нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, түүний үзэл баримтлалыг аж а...
Нийт 8 хуудас/155 мэдээ