Төрийн тогтолцооны гажигийг засахуй
УИХ-ын гишүүн, доктор Ж.Батсуурь
2014.03.28

Төрийн тогтолцооны гажигийг засахуй

Монгол Улсын Их Хурлын гишүүн, доктор Ж.Батсуурь"Ухаалаг төрд зөв тогтолцоо чухал" гэсэн ерөнхий нэрийн дор"Нутгийн удирдлагын тогтолцоог зүгширүүлэхүй", "Төрийн тогтолцооны гажигийг засахуй", "Улс төрийн тогтолцоо зөв байна уу? " хэмээх 3 цуврал нийтлэл бичсэний 2 дахь өгүүллийг уншигчиддаа хүргэж байна.

Өмнөх өгүүлэлдээ би "Нутгийн удирдлагын тогтолцоог нийгмийн улс төрийн тогтолцооны суурь хэсэг нь юм" гэж бичсэн билээ. Харин өнөөдөр "төрийн тогтолцоог нийгмийн улс төрийн тогтолцооны ноён нуруу нь мөн" гэсэн үндсэн концепциор энэхүү өгүүллийг тэрлэж сууна. "Ноён нуруу" гэхээр монголчууд аяндаа ойлгоно доо.

Бат бөх, зөв зохистой, төлөв төвшин гэх мэтийн эерэг сайхан утгатай үг. Харин "гажиг" гэвэл бараг л үүний эсрэг утгыг илэрхийлдэг. Хэвийн биш, зөв биш, зохистой биш гээд ерөнхийдээ нэг л болохгүй байгаа юмны тухай санаа эндээс харагдана. Тэгэхлээр миний өгүүллийн гол утга санаа бараг ойлгомжтой болж буй байх аа. "Дан, давхар дээлт"-ний тухай сэдэв их ярьж буй одоо үед миний хэлэх санаа бас үүнийг тойрохгүй.

Би монголчуудынхаа бэлгэдлийг бодож юмыг 3 гурваар хувааж цэгцлэх дуртай хүн. Монголчууд нэгдэж нийлээд "нэг..., хоёрын... гурваа..." гээд зүтгэвэл хэр баргийн юмыг бүтээж чаддаг хүмүүс. Үүний цаана эв нэгдэл, хамтын хүчний том үзэл санаа бий гэдгийг дашрамд дурьдсу.

Монгол Улсын төр ёсны түүх хаант ёсны 2120-иод жил, захиргаа-хүнд суртлын дэглэмийн 70-аад жил, ардчилсан тогтолцооны 20 гаруй жилээс бүрддэг. Уламжлал, түүхийн туршлага, сургамж гээд яривал хоёр мянган жил, хорин жилийн хооронд их зөрөө гарна. Хамгийн энгийн утгаар төрийн тогтолцоо хэмээх нь төр барих ухааны биежиж хэлбэржсэн цогц илэрхийлэл. Төр барих ухаан хэмээхүй нь томоор багцалбал наад зах нь бас 3 цогц эх сурвалжтай. Тэдгээрийг дахиад ч хэд хэд нарийвчлан задалж болох. Тэгэхлээр энэ талаар бичиж ярих зүйл их бий. Энэ удаад гурван том багцынхаа тухай товч хөндөөд одоо ярих гол асуудалдаа орьё.

Төр барих ухааны эхний эх сурвалж нь төр ёсны уламжлал. Энд өнгөрсөн үеийн ололт амжилт, алдаа оноо, туршлага сургамж цөм багтах аж. Эндээс түүхийн сорилт давсан, ард түмний сэтгэл оюунд шингэсэн дэвшилт бүхнийг өвлөн хэрэглэх учиртай. Энэ бол төр оршихуйн үндэсний уламжлалын хөрс суурь болно.

Энэ сууриас тасарсан, гажсан төрийн аливаа бүтэц, бодлого, үйл ажиллагаа хол явахгүй. Хоосон хөндий ярианаас хэтрэхгүй. Өнөөгийн манай төрийн тогтолцоо, төрийн бодлого үйл ажиллагаа энэ сууринаасаа аажим аажимаар холдож байна. Ер нь хааяа туг сүлдээ цэнгүүлэх, гал тахих мэт хэлбэрийн төдий зүйлээр хөөцөлдөхөөс хэтрэхгүй болсон нь төр уламжлалын ухааны хомсдолд орох дохио гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Төр барих ухааны хоёр дахь эх сурвалж нь дэлхийн улс орнуудын төр улсаа төвхнүүлсэн туршлага. Үүнийг бид олон улсын жишиг, дэлхий дахины хөгжлийн хандлага гэх мэтээр нэрлэж ярьдаг, дагадаг, харгалзан тооцдог, бас заримдаа дуурайдаг. Үүний аль алиныг нь сохроор зөвтгөх, эсвэл муйхраар буруутгах аргагүй. Гол нь маш сайн судалгаатай, улс үндсээ гэсэн туйлийн ухаалаг хандлага хэрэгтэй. Энэ бол төр оршихуйн гадаад орчин, хүчин зүйл мөн.

Бид сүүлийн 20 гаруй жил гадаадын туршлага, олон улсын жишиг гэж их хөөрцөглөцгөөсөн. Авах юмаа ч авч хүрэх үр дүндээ ч хүрсэн байх. Харин сайн, хэрэгтэйг нь хэр авсан, эерэг үр дүн нь ямар байсан гэдгийг нухацтай тунгаах цаг одоо болжээ. Монгол бол евроазийн бүс нутагт багтдаг, дорнын соёлын савд хамаарах уламжлалын хүчтэй зохицуулалт бүхий төртэй, тийм нийгмийн харилцаатай ард түмэн.

Манай тухайд өрнөдийн орны туршлагаасаас дорно дахин, тухайлбал Япон, Солонгос ер нь Азийн барууд гэгдэх орнуудын туршлага л илүү ойр байх учиртай. Бид тэднийг судалж, төрөө төвхнүүлэх, бодлогоо гаргахад ашиглаж чадсангүй. Одоо энэ зүг рүү анхаарч тусламжаасаа илүү туршлагаас нь суралцах цаг болсон байна.

Төр барих ухааны гурав дахь эх сурвалж нь улс орны өөрийнх нь онцлог, амьдралын бодит байдал, хөгжлийн хүрсэн төвшин. Онцлогоо зөв танилгүй будилвал төрд харийн ухаан давамгайлна. Амьдралаа дутуу оношловол төрд бодит ухаан дутна. Хөгжлөө буруу үнэлвэл бодлогын ухаан хомсдоно. Тиймийн учир бүхнийг нягт нямбай судалж, үндэсний прагматик оюун ухааны ололтыг түшиж төр орших учиртай. Энэ бүхэн бол төр оршихуйн үндэсний бодит орон зай, анхдагч шууд орчин болно.

 Төр барих ухааны энэ гурван гол эх сурвалжийг муу судалж, дутуу тооцсоноос одоогийн төрийн тогтолцоонд хуулиар тогтоосон бүтцийн гажиг, хуулиар нарийн журамлаагүй улс төрийн угшилтай гажиг цөөн биш байгааг хэлэх ялдамд засах ямар боломж буй талаар уншигчидтайгаа саналаа хуваалцъя.

Хуульд хамаарах гажигийн тухай. Төр оршихуй дор хууль үйлчилмуй. Хууль үйлчилэхүй дор төр оршихуй. Энэ бол төр, хуулийн харилцаа, хамаарлын түүхэн логик, гол философи нь гэж би ойлгодог. Дэлхийн аль ч бүс нутгийн, ямар ч улс оронд энэ л зарчим үйлчилсээр иржээ. Энд том онол, мундаг эрдэмтдийн нэртэй бүтээл дурьдаж цэцэрхэх шаардлагагүй.

Дэлхийн 200 гаруй орны түүхийг багтаасан лавлагаа, мөн дэлхийн 200 шахам орны засаг төрийн тогтолцооны мэдээллийг оруулсан бүтээлийг шүүрдээд харахад л хэнд ч ойлгомжтой зүйл. Төрийн байгуулалд гажиг согог байгаа эсэхийг ярихын тулд төр хэмээхүйд холбогдуулж ойлголтоо жигдлэх хэрэгтэй.

Төр бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн эрт үүссэн улс төрийн гол институци мөн. Монгол хэлний төр гэдэг үгийг англиар  (State), герман хэлэнд (Staat), франц хэлэнд “etat” оросоор (государство) гэх мэтээр хэрэглэдэг.  Төр гэдэг бол хамгийн ерөнхий агуулгаараа тодорхой газар нутагтай, улс төрийн удирдлага, зохион байгуулалт бүхий бүлэг хүмүүсийн хууль ёсны нэгдэл, улс орныг удирдах байгууллагыг илэрхийлдэг. Энд бас гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх институтийн удирдлага дор хэрэгжих төрийн захиргаа, хууль тогтоох, батлан хамгаалах, цагдан сэргийлэх байгууллагууд багтана.

Товчилбол, төр бол улс орныг удирдах институтуудын харилцан уялдаатай цогц нэгдэл гэж ойлгож болно. Харин ардчилсан нийгмийн үед төрийн дээд эрх мэдэл ард түмэнд хадгалагдаж  байдаг. Түүнийг ардчилсан сонгуулиар төрийн институциуд сонгогчдын итгэлийн хэмжээг үндэслэн хуваарилан хэрэгжүүлдэг. Үүнийг улс төр, эрх зүйн шинжлэх ухаанд эрх мэдэл /засаглал/ хуваарилах онол, зарчим гэж нэрлэдэг билээ.

Энэ ерөнхий тодорхойлолтыг одоогийн мон гол төрийн тогтолцоонд буулгаад үзвэл Үндсэн хуульд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Үндсэн  хуулиараа Монгол Улс өвөрмөц статуст бүхий Ерөнхийлөгчтэй парламентын бүгд найрамдах улс. Дордуулсан гэгдэх 7 өөрчлөлт энэ зүг рүү алхам хийх гээд “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч болсон. Одоо эхлээд үүнийгээ залруулчихаад дараагийн өөрчлөлтийн тухай бодох ёстой гэцгээж буй.

Ингэж цаг алдаж, бас дахин Үндсэн хуулиараа ноцолдоод байхын оронд сайн судалж байгаад нэг мөсөн олигтойхон цэгцэлж авах хэрэгтэй. Энд өөрийн орны 23 жилийн туршлага сургамж, олон улсын жишиг хандлагад гарч буй өөрчлөлтийг зөв хослуулсан жинхэнэ монгол ухаан зарах нь чухал.

 Төр барих ухааны энэ гурван гол эх сурвалжийг муу судалж, дутуу тооцсоноос одоогийн төрийн тогтолцоонд хуулиар тогтоосон бүтцийн гажиг, хуулиар нарийн журамлаагүй улс төрийн угшилтай гажиг цөөн биш байгааг хэлэх ялдамд засах ямар боломж буй талаар уншигчидтайгаа саналаа хуваалцъя.

Хуульд хамаарах гажигийн тухай. Төр оршихуй дор хууль үйлчилмуй. Хууль үйлчилэхүй дор төр оршихуй. Энэ бол төр, хуулийн харилцаа, хамаарлын түүхэн логик, гол философи нь гэж би ойлгодог. Дэлхийн аль ч бүс нутгийн, ямар ч улс оронд энэ л зарчим үйлчилсээр иржээ. Энд том онол, мундаг эрдэмтдийн нэртэй бүтээл дурьдаж цэцэрхэх шаардлагагүй. Дэлхийн 200 гаруй орны түүхийг багтаасан лавлагаа, мөн дэлхийн 200 шахам орны засаг төрийн тогтолцооны мэдээллийг оруулсан бүтээлийг шүүрдээд харахад л хэнд ч ойлгомжтой зүйл. Төрийн байгуулалд гажиг согог байгаа эсэхийг ярихын тулд төр хэмээхүйд холбогдуулж ойлголтоо жигдлэх хэрэгтэй.

Төр бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн эрт үүссэн улс төрийн гол институци мөн. Монгол хэлний төр гэдэг үгийг англиар  (State), герман хэлэнд (Staat), франц хэлэнд “etat” оросоор (государство) гэх мэтээр хэрэглэдэг.  Төр гэдэг бол хамгийн ерөнхий агуулгаараа тодорхой газар нутагтай, улс төрийн удирдлага, зохион байгуулалт бүхий бүлэг хүмүүсийн хууль ёсны нэгдэл, улс орныг удирдах байгууллагыг илэрхийлдэг. Энд бас гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх институтийн удирдлага дор хэрэгжих төрийн захиргаа, хууль тогтоох, батлан хамгаалах, цагдан сэргийлэх байгууллагууд багтана.

Товчилбол, төр бол улс орныг удирдах институтуудын харилцан уялдаатай цогц нэгдэл гэж ойлгож болно. Харин ардчилсан нийгмийн үед төрийн дээд эрх мэдэл ард түмэнд хадгалагдаж  байдаг. Түүнийг ардчилсан сонгуулиар төрийн институциуд сонгогчдын итгэлийн хэмжээг үндэслэн хуваарилан хэрэгжүүлдэг. Үүнийг улс төр, эрх зүйн шинжлэх ухаанд эрх мэдэл /засаглал/ хуваарилах онол, зарчим гэж нэрлэдэг билээ.

Энэ ерөнхий тодорхойлолтыг одоогийн мон гол төрийн тогтолцоонд буулгаад үзвэл Үндсэн хуульд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Үндсэн  хуулиараа Монгол Улс өвөрмөц статуст бүхий Ерөнхийлөгчтэй парламентын бүгд найрамдах улс. Дордуулсан гэгдэх 7 өөрчлөлт энэ зүг рүү алхам хийх гээд “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч болсон. Одоо эхлээд үүнийгээ залруулчихаад дараагийн өөрчлөлтийн тухай бодох ёстой гэцгээж буй. Ингэж цаг алдаж, бас дахин Үндсэн хуулиараа ноцолдоод байхын оронд сайн судалж байгаад нэг мөсөн олигтойхон цэгцэлж авах хэрэгтэй. Энд өөрийн орны 23 жилийн туршлага сургамж, олон улсын жишиг хандлагад гарч буй өөрчлөлтийг зөв хослуулсан жинхэнэ монгол ухаан зарах нь чухал.

Хууль тогтоох институтэд олонх болж чадсан улс төрийн хүчин засгийн газраа бүрдүүлдэг нь парламент-засгийн газар өөр хоорондоо уусах нэгдэх үндсэн нөхцөл шалтгаан болдог.

Хорьдугаар зууны хоёр дугаар хагасаас эхлэн парламентын шинэ хоёр төрөл буюу загварын тухай хэлэлцүүлэг өрнөөд байгааг улс төрчид судлаачид сайн мэднэ. Эдгээр нь хэлэлцэгч парламент -Вестминистрийн (Их Британийн) загвар, үйлдэгч парламент (working parliament) - Боннын (Германы) загвар. Тэдгээр нь дор бүрнээ онцлох шинж чанар, харилцааг төлөөлж буй. Хэлэлцэгч паралментад (debating parliament) - сонгуулийн үр дүнд нэг нам давамгайлж, олонх болж улмаар хууль тогтоох инститиуц, түүний эрх мэдлийг хянах боломжтой болдог. Манайх үндсэндээ энэ загварт хамаарна.

Хууль тогтоох институтэд олонх болж чадсан улс төрийн хүчин засгийн газраа бүрдүүлдэг нь парламент-засгийн газар өөр хоорондоо уусах нэгдэх үндсэн нөхцөл шалтгаан болдог. Иймд парламент нь засгийн газрын боловсруулсан хууль, түүний үйл ажиллагааг дэмжих эрх зүйн баримт бичгийг түргэн хугацаанд хэлэлцэн баталж, үүгээрээ гүйцэтгэх засаглалд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй институт болдог. Энэ тохиолдолд парламентын үйл ажиллагааны эх сурвалж, зорилго нь засгийн газраас оруулсан аливаа асуудлыг хэлэлцэхэд л оршино.

Монгол Улс энэ загварын дагуу төрийн тогтолцоогоо төлөвшүүлэхдээ суурь зарчмыг баримталж буй боловч олон гажиг үүсгэснийг одоо бид мэдэрч байна.

Эхний гажиг нь засаглалын хэлбэрийг заримдаг, ойлгомжгүй болгосон явдал мөн. Монгол улсын шинэ Үндсэн хуулийг батлах үеэс эхлээд 20 гаруй жил үргэлжилж буй том маргааны нэг нь энэ. Энд хоёр үндсэн хувилбар, нэг дагалдах хувилбар яригдсаар өдий хүрээд байна.

Үндсэн хувилбарын нэг Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын хэлбэрт шилжих тухай санаа бодол. Уламжлал талаа бодвол энэ хэлбэр Монголд оновчтой байх үндэстэй.

Энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд миний олж үзсэнээр наад зах нь 3 бие даасан судалгаа хийгдсэн байдаг. Тэдгээрт дэвшигдсэн санаа дүгнэлтүүдэд анализ шилжилгээ хийхэд олон нийт Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засгийн хэлбэрт шилжихийг түлхүү дэмждэг байдал харагддаг.

Энд хоёр гол шалтгаан байгааг судлаачид тэмдэглэдэг, Нэг дэх шалтгаан нь, Монголчууд түүхийнхээ бүхий л үед хүчирхэг хаан, хүчтэй төрийн сүлдэд дулдуйдан аж төрж ирсэн уламжлалын хүч хүн ардын сэтгэлгээ, үзэл бодолд хүчтэй хэвээр байгаа явдал. Энэ бол заавал Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой гэсэн үндэслэл болж чадахгүй ч төрөө төвхнүүлэх, төрийн ажил явуулахад гарцаагүй тооцож байх том бөгөөд их нөлөөтэй хүчин зүйл мөн. Хоёр дахь шалтгаан нь Улсын Бага Хурлыг эс тооцвол бүх үеийн парламентад итгэх олон түмний итгэл Ерөнхийлөгчийн институтийнхээс ямагт доогуур байж ирсэн явдал.

Энэ юунаас болдог вэ гэвэл парламентад ард түмний хүсэн хүлээсэн хүмүүс тэр бүр сонгогдож чаддаггүй. Ард түмэн энэ ч дээ үзэх хүмүүс цөөн биш орж ирдэг. Мөн парламентад орж ирээд хэн нь хэн бэ? гэдгийг хүмүүс амархан таньчихдагтай холбоотой. Нөгөө талаар парламентын ажил үйлс олигтой биш, хурлын ирц муу, хурал дээрээ "салаавч гаргах" мэтээр ёс зүйгүй авирладаг, худлаа ярьдаг, ярьсаныхаа төлөө хариуцлага хүлээдэггүй, нэг л гишүүн болчихвол хариуцлага тооцох механизм бараг байхгүй, хуудуутай хууль гаргадаг, Хуулиа өөрсдөө хэрэгжүүлдэггүй, парламенттай бүхэлд нь хариуцлага ярьж тараах боломж үндсэндээ байдаггүй гээд хүмүүсийн нүдэн дээр ил байдаг гажиг согогууд их нөлөөлдөг байна.

Энэ асуудлыг хуульчид, судлаачид, улс төрийнхэн ч бас ярьдаг. Анхных нь бараг гавьяат хуульч Г.Совд гуай байсан байх. Тэрээр анх 1990 оны 1 -р сард Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засгийн хэлбэрийг Монгол улсад зохистой хэмээн санал дэвшүүлж тавьсан хүн. Үүнийг тойрч олон санал, бас тодорхой хэмжээний хэлэлцүүлэг ч өрнөсөн. Харин нэлээд хожуу Монгол Улсын Ерөнхий сайд байсан, улс төрийн намын дарга доктор М. Энхсайхан 2007 оны хавар ҮШН-ын бүгд хурал дээр тавьсан "Шинэ улс төр" илтгэлдээ Ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай мэдэгдэж, тэр нь уг намын албан ёсны баримт бичиг тусгалаа олж байлаа.

ШУА, Удирдлагын академи зэрэг эрдэм номын газруудаас хийсэн судалгааны зарим дүн, зохион байгуулсан хурал зэрэгт энэ санааг тодорхой хөндсөн баримтууд цөөнгүй бий. Энэ бүхнийг дурьдсанаараа би Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой гэж хэлэх гээгүй байна. Гагцхүү манайд, тэр тусмаа иргэдийн олонхи нь энэ талаар хүлээлттэй болсныг анхааруулах гэж энэ бүхнийг хэллээ. Анхаарна гэдэг бол заавал Ерөнхийлөгчийн засаглалтай бол гэсэн үг биш. Сонгосон хэлбэр буюу парламентын засаг зөв юм бол түүнийгээ зөвтгөн хамгаалах хэмжээнд олон түмний итгэлийг хүлээхүйц зөв сайн ажиллуулах ёстой гэдгийг л онцлох гэсэн хэрэг.

Хоёр дахь хувилбар нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу парламентат ёсны хэлбэрээ илүү сонгодог хэлбэрт нийцүүлж боловсронгуй болгох санал. Дээр дурьдсан судалгааны мэдээллүүдээс үзэхэд энэ саналыг олон нийт нэг их үгүйсгэхгүй байдал харагддаг. Гол боловсронгуй, зөв байх ёстой гэдгийг л их онцолдог билээ. Харин улс төр, хууль зүйн мэргэжлийн судлаачид, улс төрийн хүрээнийхний дүгнэлт„ саналуудад парламентын бүгд найрамдах засгийн хэлбэрийг улам боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн байр суурь илүү байдаг.

Ялангуяа, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан тэр үеийн АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд, энэ хуулийн ажлын хэсэгт ажилласан хуульчид, эх баригч ардын багш Б.Чимид гуай мэтийн хүмүүс, мөн дээр нь үе үеийн парламентын гишүүд бүгд л энэ байр суурийг дэмжиж тууштай хамгаалдаг. Үндсэн хууль сайн байж болно. Үүнийг өөрчлөх шаардлагагүй байж болно. Гэхдээ энд бас хоёр гурван зүйлийг бодохгүй байж болохгүй мэт санана.

Юу гэвэл эхлээд Үндсэн хуулийг ямар нөхцөлд, ямар туршлага, орчин үеийн улс Tөp эрх зүйн онолын ямар бэлтгэлтэйгээр, дээр нь нийгэм-сэтгэл зүйн ямар уур амьсгал, шахалт нөлөөний дор, гадныхны ямар зөвлөлгөө, дэмжлэгтэйгээр боловсруулж баталсан бэ? гэдгээ эргээд нэг сайн бодох ёстой. Амьдрал нэг хэвэндээ байдаггүй, мөнхийн хөгжил хөдөлгөөн. Тэр тусмаа сүүлийн 20 гаруй жилийн Монголын нийгэм бол эрс, огцом өөрчлөлтийн жилүүд байсан. Дашрамд дурьдахад пост социалист орнуудын дотор, тэр тусмаа азийн орнуудын дотор манайх шиг замаар хөгжсөн орон байхгүй. Энэ хувьдаа бол бид азидаа анхдагч, тийм учраас бидний гаргаж байгаа зам бусдад сургамжтай. Анхны юм болгон том сорилтуудтай тулгардаг.

Сонгосон хэлбэр буюу парламентын засаг зөв юм бол түүнийгээ зөвтгөн хамгаалах хэмжээнд олон түмний итгэлийг хүлээхүйц зөв сайн ажиллуулах ёстой.

Тийм том сорилтын нэг бол одоогийн Үндсэн хуульд заасан манай амьдрал дээр байгаа бодит бэрхшээлүүд юм. Анхдагчийн хувьд бид үүнийг зөв шийдэж жишиг болох ёстой. Тиймээс Үндсэн хуулийг гар хүрч болохгүй тахилга шүтээн шиг биш, дуртай үедээ барьж аваад өөрчлөөд байдаг төлөвлөгөө шиг хандахын  аль аль нь өрөөсгөл юм. Алтан дундажыг барьсан ухаалаг зөв хандлагаар Үндсэн хуулийнхаа хадгалж хамгаалах зүйдийг нь хамгаалж, засаж сайжруулах боломжтой, амьдрал шаардаад буй тэр зарим хэсгийг нь сайжруулаад явах нь зүйд нийцнэ.

Дараагийн нэг асуудал бол Үндсэн хуульд гол зарчим, үзэл санаа нь байгаа ч бусад хуулиар улам буруу тийшээ гажаад явчихсан зарим зүйлийг нэг эргээд харчихмаар байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай Үндсэн хуулийн заалт байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 1-8 дахь заалтуудаар Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журмыг зохицуулжээ.

Зарчим, агуулгын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль 2 шаттай байна, анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана гэсэн зохицуулалт үйлчилж байгаа. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар бүр нарийвчлаад журамлачихсан. Энэ бол үнэндээ онол номоосоо ч, олон улсын туршлага практик талаасаа ч, мөн амьдралд гардаг хүндрэл, бэрхшээл талаасаа ч нэг эргэж хараад цэгцэлчихмээр л зүйл. Зөвхөн би биш, бас эрдэмтэд, мэргэжлийн судлаачид үүнийг үндэслэлтэй хэлдэг, анхааруулдаг. Бүр ухаалаг бус, этгээд заалт гэх мэтээр шүүмжилдэг.

Яаж өөрчлөх вэ? гэдгээр хоёр арга зам бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог нэг шаттай болгох эхний арга. Энэ аргаар асуудлыг шийдвэл Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалын шинж давамгайлах, эсвэл хагас буюу холимог засагтай улс болно гэсэн үг. Энэ байж болох л хувилбар. Ерөнхийлөгчийн институтийн төрийн тогтолцоонд эзлэх байр суурь, бүрэн эрх зэргийг нь үүндээ нийцүүлж нарийвчлах зайлшгүй шаардлага гарна.

Өөр нэг арга зам бол Ерөнхийлөгчийг зөвхөн парламентаас сонгох зам. Ийм замаар асуудлыг шийдье гэвэл Монголд сонгодог парламентын бүгд найрамдах ёс олон улсын нийтлэг жишгийн дагуу тогтоно. Энэ тохиолдолд эргээд л Ерөнхийлөгчийн статус, бүрэн эрх парламенттай харьцах харилцаа зэргийг нарийвчлан зохицуулах ажил хийгдэх нь эргэлзээгүй. Миний хувьд энэ өөрчлөлт одоогийн Монгол илүү зохистой, элдэв бужигнаан багатай, бас Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалд нийцнэ гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ Монгол улсад одоо байгаа засглалын хэлбэрийг "холимог буюу хагас Ерөнхийлөгчийн засгалал" гэж зарим судлаач үздэг. Тэдгээрийн зарим нь одоогийн энэ хэлбэрийг хадгалах саналыг дэмжихийн сацуу парламентыг хоёр шаттай болгох санал дэвшүүлдэг. Зарим улс төрчид, бүр эрх барьж байсан намын дарга хүртэл ийм санааг дэмжиж, хэлэлцүүлэг өрнүүлэх тухай ярьж л байсан.

Харьцангуй цөөн хүн амтай нэгдмэл /унитари/ улсын хувьд энэ нь түгээмэл байдаг хэлбэр биш. Харин манай улсын түүхэн уламжлал талаасаа бол байж болох л хувилбар. Хэрэв ийм өөрчлөлт хийвэл одоо эвээ олж ядаж буй тогтолцоо, үйлчилж буй Үндсэн хуулиа нэлээд дорвитойхон хөндөхөд л хүрнэ. Асуудлыг маш сайн судлах ёстой, ард нийтээрээ хэлэлцүүлэх ёстой. Ингэж байж сонголт хийх нь зүй.

"Маргаашийн өөхнөөс өнөөдрийг уушиг" гэж нэг Монгол үг бий дээ. Ер нь нэгэнт тавьсан суурь, босгосон араг ясаа нураачихгүйгээр давын өмнө хийчихмээр зарим зүйлийн талаар эрдэмтэн судлаачдын хэлж буй санааг дэмжих нь зүйтэй мэт санагдана.

Юуны өмнө дордуулсан 7 өөрчлөлтийг эргэж харах, "давхар дээл" гээчийг тайлах тухай хуультайгаа хамтатгаад парламентаас 3асгийн газарт тавих хяналт  Засгийн газрын төлөө парламентын хүлээх хариуцлагын механизмыг зөв оновчтой тогтоочихмоор байна. Өөрөөр хэлбэл, парламент Засгийн газартаа хяналт тавьж чаддаг байхын зэрэгцээ бас засгийн газрынхаа өмнө хариуцлага хүлээдэг хяналт, хариуцлагын зохистой тогтолцоог бий болгох боломж байна гэсэн үг.

Үүний тулд эхлээд "Давхар дээл"-тэй нөхдийнхээ дийлэнхи хэсгийн илүү дээлийг нь тайлчихмаар байна. Энэ талаар судлаачид тодорхой байр суурь илэрхийлж, тэр нь бараг нийтээр хүлээн зөвшөөрөгдөх. хандлагатай болчихоод байгаа шүү дээ. Дээр нь онол номонд ч, олон улсын жишиг практик ч манайх шиг нэг шаттай цөөхөн гишүүнтэй парламентын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар, бүр бүгдээрээ давхар хашаад явж байдаг нь нэг их эрүүл биш үзэгдэл юм.

Байдал ийм болчихоод байхад улс төрчид үндэслэл муутай, ойлгомжгүй тайлбар хийгээд суугаад байж яавч болохгүй. Тэр тусмаа олонхи болсон улс төрчдийн нэлээд нь давхар дээлгүй болгох санаа бодлыг дэмжээд, Ерөнхийлөгч хууль санаачилчихаад байхад шалих шалихгүй шалтаг зааж, цаг хугацаа хожсон, хэн ойлгомжгүй, гэнэн тайлбар хийгээд. байгааг ард түмэн ойлгохгүй болсон байна.

Үргэлжлэл бий...