2008.12.09

Ц.Баярсайхан: Ирэх дөрвөн жилд 145 мянган ажлын байр гаргана

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан ярьж байна-

-Ажилгүйдлийг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудал бол зах зээлийн орнуудын төр, засгийн газруудын хамгийн төвөгтэй зорилтуудын нэг байдаг. Энэ асуудал манай орны хувьд ямар байдалтай байдаг вэ?
-Ажилгүйдлийг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь зах зээлд шилжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын хувьд нэлээд тулгамдсан, ихээхэн хүчин чармайлт шаардаж байж шийдвэрлэгдэх асуудал байдаг. Манай орны хувьд нөхцөл байдал тэдгээртэй адил. Гэхдээ бидэнд давуу болоод сул талууд бий. Тухайлбал, манайд чанартай, зохион байгуулалттай ажлын байр бий болгодог аж үйлдвэрийн салбар түүний дотор боловсруулах үйлдвэрийн хөгжил тийм сайн байгаагүй. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд багтаамжийг тодорхой хэмжээгээр бий болгосон.

Гэтэл шилжилтийн үе шатны үйлдвэрлэлийн уналт үргэлжилсэн хэвээр байна. Солонгос, Тайланд зэрэг Азийн орнуудын хувьд аж үйлдвэр, ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд ихээхэн хөгжсөн, ажиллах хүчний шингээлт сайн. Сүүлийн жилүүдэд манай оронд үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж, бас хөдөө аж ахуй ажилгүйдлийг бууруулах, наанадаж нэмэгдүүлэхгүй байхад томоохон үүрэг гүйцэтгэж ирлээ. Зарим жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр буурсан ч ажиллагсдын тоо үндсэндээ тогтвортой байгаа. Энэ нь манай орны онцлог өрхийн аж ахуйг түшиглэсэн мал аж ахуйн давуу тал гэж хэлж болох юм. Гэхдээ ган зуд зэрэг хүчин зүйлээс хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшин ихээхэн хамааралтай байна. Эдийн засгийн бүтэц төгс биш, өсөлт бага гэх мэтийн шил жилтийн хүчин зүйлээс шалтгаалж ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь улсын хэмжээнд маш хүнд зорилт байсан. Одоо ч энэ зорилт тодорхой хэмжээгээр хадгалагдаж байна.

-Ажилгүйдлийг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын шинэ хөтөлбөр (2004-2008) боловсрогдох уу?

-Ажилгүйдлийг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын шинэ хөтөлбөр яг энэ агуулгаар гарахгүй байх гэж бодож байгаа. Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд хувийн өмч дээр тулгуурласан эдийн засгийг хөгжүүлж 6айна. Үндсэндээ өнөөдөр эдийн засгийн 80-90 хувь нь хувийн өмч дээр тулгуурлаж байна. Энэ нөхцөлд иргэдийг ажлын байртай болгох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах арга хэмжээг хувийн секторын оролцоотойгоор хэрэгжүүлэх учиртай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг тодорхой хэмжээнд эргэж харах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа. Засгийн газрын хөтөлбөрт ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зорилтууд тусгагдсан. Ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн боловсролын байгууллагуудын болон. Хөдөлмөр эрхлэлтийн албадуудын сургалтын төвүүдийг ар ашиглах, тэдний хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн судалгаан дээр үндэслэн мэргэжилтэн бэлтгэх шинэ тогтолцоо руу явна гэсэн бодол бий.

-Манай улсын үндэсний статистикийн газрын (9 дүгээр сарын байдлаар) бүртгүүлсэн ажилгүйчүүд 37.6 мянган хүн байна. Ажилгүйдлийн түвшин 4.0 хувь ч хүрэхгүй байгаа юм. Энэ нь бодит байдалд нийцэхгүй. Ажилгүйчүүд хөдөлмөр эрхлэлтийн албадад бүртгүүлэхгүй байгаагийн гол шалтгаан'нь юу вэ?

-Тийм ээ. Бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо өмнөх оны эцэст 37 мянга байжээ. Гэтэл 2003 оны эцэст статистикийн газрын мэдээлснээр нийт ажил эрхлээгүй байгаа хүний тоо 233 мянга юм. Үүнээс тодорхой шалтгаангүйгээр ажил эрхлээгүй 180 мянга орчим хүн бий. Энэ нь ажилгүйдлийн түвшин 9, 10 хувьтай байна гэсэн үг. Өнөөдөр бидний албан ёсоор баримталдаг статистикаар Хөдөлмөрийн бирж дээр ажил, үл хөдөлмөр идэвхтэй эрж байгаа хүмүүсээ эдийн засгийн идэвхтэй хүн амтай харьцуулаад тооцоход 3.4 хувьтай байгаа. Ирэх онд бид үүнийг 3.2 хувь болгох зорилт тавьж байгаа. Ерөнхийдөө ажиллах хүчний хөдөлмөрийн зах зээл дээр тодорхой хэмжээний доргилт үүсчихгүй бол энэ зорилтыг хангах бололцоотой. Хөдөлмөрийн эл ба далд бүртгэлтэй хүмүүсийн тоо статистикаар хөдөлмөр эрхлээгүй байгаа хүмүүсийн тооны зөрүү хэд хэдэн учир шалтгаантай. Нэг талаасаа ажил хөдөлмөр эрхлээгүй ч гэсэн тодорхой хэмжээний орлоготой, улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг эцэг эх, хамаатан саднаасаа амьдралын эх үүсвэрээ залгуулдаг хүмүүс байна. Цөөн биш тооны хүмүүс гадаадад ажиллаж байна. Тэд ар гэр, төрөл төрөгсдийнхөө амьдралыг авч явж байгаа. Тэдний хийж байгаа мөнгөн шилжүүлгээр ар гэрийнхэн нь амьдарч болоод байгаа нь нөлөөлж байгаа болов уу. Малтай айлын залуучууд цаг үеийн ажилд оролцохоос бусад үед хөдөлмөр эрхлэхгүй байгаа тал бий. Энэ байдлыг өөрчилж өөрснөө ажил хөдөлмөрт оролцдог болгох чиглэлийг бодлогын хэмжээнд авч үзэх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг зөвхөн ажилд зуучилж оруулна гэж ойлгож болохгүй. Тийм учраас бид хөдөлмөр эрхлэлтийн албадаараа дамжуулаад аж ахуй эрхлэх, ур чадварт сургах, жижиг зээл олгох, бизнесийн төсөлд нь санхүүжилт хийх, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнд жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулдаг.

-2004-2008 онд хэдэн мянган ажлын байр шинээр гаргах вэ?

-Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилд 145 мянгаас доошгүй ажлын байр бий болгох зорилт бий. 2005 онд 37 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын захиалга, хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, жижиг зээл олгох, төсөлд хамруулах чиглэлүүдээр ажиллана. Зарим аймаг, бүсийн төвүүдэд бизнесийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх бизнесийн инкубаторыг ажиллуулахаар төлөвлөж байна.

-Шинээр гаргах ажлын байр хаана ямар салбарт түлхүү гарах бол?

-Цаашид үйлчилгээний салбар өргөжих, хөдөө орон нутагт жижиг үйлдвэр, цех бий болох хандлагатай байна. Эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, барилгын салбарт ажлын байр нэмэгдэх төлөвтэй. Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 40 мянган орон сууц баригдахаар туссан. Иймд барилгын салбарт ажлын байр ч гарна, мэргэжлийн барилгачдыг бэлтгэх хэрэгцээ ч гарч байна.

-Ажлын байрыг хадгалах, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах талаар ямар бодлого баримтлах вэ?

-Нэлээд олон мянган хүн гадаадад гарч ажиллаж байна. Гадаадад гарч ажиллахаар бүртгүүлсэн, Солонгосын хөдөлмөрийн бирж дээр бүртгэлтэй хүмүүс нэлээд байна. Нөгөө талаар бид гадаадаас ажиллах хүч авч ажиллуулдаг. Тухайлбал, улс хоорондын гэрээ, томоохон тендерийн нөхцөлөөр жил болгон аль салбарт хичнээн хүн авах вэ гэдгээ тогтоодог. Энэ байдлыг зохицуулах, дотоод зах зээлээ хамгаалах зорилгоор ажлын байрны төлбөр авдаг. Манай байгууллагуудад онц шаардлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчдыг төлбөрөөс чөлөөлдөг. Харин манай ажилчдын гүйцэтгэж чадах ажлын байрыг дотоодын зах зээлдээ зориулж хадгалдаг юм.

-Ажлын байр гарсан ч манай үндэсний мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их, дээд сургууль төгсөгчид уг ажлын байранд мэргэжлийн болон үндсэн ур чадварын хувьд тэнцдэггүй болохоор гадаадын ажилчдыг ажилд авдаг талаар хэвлэлд нэг биш удаа мэдээллээ. Энэхүү бодит байдалд ямар дүгнэлт хийж, хэрхэн шийдвэрлэвэл зохистой вэ?

-Өнөөдөр манай залуучууд дээд боловсрол эзэмшиж байгаа нь буруу биш. Боловсролтой байж улс орноо хөгжүүлнэ. Үүний зэрэгцээ нарийн мэргэжил эзэмшиж үйлдвэрлэлийн салбарт материаллаг баялгийг бий болгох хүмүүс хэрэгтэй байна. Манай ажилчдын мэргэжлийн ур чадвар ажлын байрны эрэлт хэрэгцээнээс хоцордог явдал бий. Харин ерөнхий боловсролын түвшингээрээ хаана ч гологдохгүй. Уул уурхай, зам, барилгын мэргэжлээр жилд дунджаар 5600-7800 орчим гадаадын ажилчид ажиллаж байна. Монгол улсад шаардлагатай нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэх тогтолцооны хувьд анхаарах зүйл байгаа.

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн болон тэдгээрт суралцагсдын тоо цөөрч их, дээд сургууль, коллежуудад суралцагсдын тоо олон дахин нэмэгдлээ. Төгсөгчид нь эх орондоо ч, гадаадад ч мэргэжлээр ажиллах чадвар дутмаг байна. Цаашид ажиллах хүчний чадварыг хэрхэн сайжруулах вэ?

-Ажиллах хүчний мэргэжлийн төвшин, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн болон их, дээд сургуулиудын сургалтын агуулга хөтөлбөрийг шинэчлэх, тэдгээрийн сургалтын бааз, лаборатори, тоног төхөөрөмжийг сайжруулах, сургалт үйлдвэрлэлийн хамтын үйл ажиллагааг өрнүүлэх замаар ажлын байрны эрэлтэд нийцсэн хөдөлмөрийн нийлүүлэлтийг хангах талаар Засгийн газар онцгой анхаарах юм. Ажиллах хүчний өрсөлдөх чадвар гэдэг нь зөвхөн сургууль төгссөнөөрөө биш, ажиллах чадвар, зохион байгуулалттай ажиллах чадамж гээд олон хүчин зүйлээс хамаарна. Монгол хүн ажлын чадамжийн хувьд муу биш. Үүнийг гадаадад ажиллаж байгаа манай иргэдийн жишээн дээр тодорхой харж болно. Солонгост ажиллаж байсан хүний ярианаас үзэхэд 15 монгол хүнээс бүрдсэн бригад хоёрхон инженерийн удирдлагын дор олон давхар барилгыг маш богино хугацаанд босгож чадаж байна гэнэ. Нарийн мэргэшиж, цаг наргүй ажилладаг чадвар нь нутагтаа биш, гадагшаа гарахаараа илэрдэг ч гэсэн манайханд ямар их нөөц байгааг харуулж байна. Хүний хүчин зүйлийн нөөцөөр Монголчууд хэний ч дор орохгүй хөдөлмөрлөх, сурах, амьдралаа авч явах чадамжтай ард түмэн гэж би ойлгодог.
Хөдөлмөрийн хөлс, урамшуулал, зохион байгуулалт, удирдлага оновчтой болсон нөхцөлд манай иргэдийн мэргэжлийн чадвараа дээшлүүлэх сонирхол нэмэгдэх байх.

-Өмнөговийн Оюу толгойн орд газарт өнөөгийн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн нэгэн адил том үйлдвэр байгуулагдах уу?

-Өмнөговь аймгийн Оюу толгойн ордод зэсийн асар их нөөц байгааг 1998 онд Австралийн "РНР" компани анх тогтоож зарласан юм. Одоо "Айваихоу Майнз" энэ орд газрыг эзэмшин хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Энэ нөөцийг бүрэн ашиглалтад оруулбал Өмнөговь аймаг, бус нутгийн төдийгүй Монгол улсын олон асуудлыг шийдэх том хэмжээний үйлдвэр байх болов уу. Геологийн нөөцөөр нь ингэж төсөөлж байна. Нийгэм эдийн засгийн дэд бүтэц, хөрөнгө оруулалт, ажиллах хүчийг бэлтгэх, байгаль орчны тэнцвэрийг хадгалах зэрэг олон асуудлыг оновчтой шийдвэрлэх ёстой.

-Ажлын чадвартай мэргэжлээр дөмөг, хөдөлмөрийн насны хүмүүс гадаадад гарч ажиллах урсгал жилээс жилд нэмэгдэж байна. Үүний шалтгаан нь юунд оршиж байна вэ. Хэзээ энэ урсгал зогсох вэ?

-Хөдөлмөрийн насны хүн амын шилжилт их байна. Үүний шалтгааныг нарийн судлах хэрэгтэй. ОУХБ-ын туслалцаатайгаар ажиллах хүчний судалгаа хийгдэж байгаа. Хөдөлмөрийн нөөцийг зохистой ашиглахад анхаарах ёстой. Манай яамны бүтцэд хүн амын хөгжлийн бодлого зохицуулалтын газар байгуулагдсан. Хөдөлмөрийн нөөц, бүтцийн нарийвчилсан судалгаатай болно.

-Алслагдсан аймгийн хүн ам өрх гэрээрээ, мал аж ахуйтайгаа төвийн бүсэд суурьшихаар шилжих хөдөлгөөн саарахгүй байна. Алсынхан төвд, төвөөс гадаадад ажиллах хүч шилжиж байна. Засгийн газар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад ямар зохистой арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

-Төв рүү чиглэсэн нүүдэл үнэхээр их байгаа. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт зэрэг төвийн бүс нутагт нүүдэллэж суурьших хандлага их байна. Үүнийг захиргааны аргаар зохицуулах ямар ч бололцоо байхгүй. Нөгөө талаас энэ их нүүдлийг буруушаах ч арга байхгүй. Иргэд мэдээлэл, зах зээлд ойртьё гэж байна, иргэн амьдран суух газраа өөрөө сонгох Үндэсэн уулиараа заагдсан эрхтэй. Харин шинэ нутагт нь ажлын байр бий болгох, дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол сургууль, цэцэрлэг байгуулахад нь туслах хэрэгтэй юм. Аль ч бүс нутагт нийгмийн үйлчилгээг иж бүрэн хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын арга хэмжээг засаг захиргааны шинэчлэлийн бодлоготойгоо уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Тэгвэл байдал өөр болно.

-Түлш, шатахуун, цахилгаан дулааны үнийн өсөлт хүн амын орлогын өсөлтөөс илүү хурдацтай байна. Ийм байдал үргэлжилбэл хүн амын бухимдлыг гааруулна. Үүнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ямар байр суурьтай байна вэ?

-Бидний нэг дутагдал бол түлш, шатахуун, цахилгаан дулааны унийг нэлээд барьж зохицуулж ирсэн. Нэгэнт л зах зээлийн харилцаанд шилжиж байгаа бол ингэж барих нь зохимжгүй. Удаан хугацаагаар барих арга ч үгүй болно. Тиймээс үнэ ханшийг бүрэн чөлөөлөх, үүний зэрэгцээ инфляцийн түвшинтэй уялдуулаад цалин тэтгэврээ нэмэх, иргэдээ ядуурлаас хамгаалах нийгмийн бодлого явуулах нь чухал. Манай орны гаж ахуйнуудын үйл ажиллагаа импортын зарим бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа нь нууц биш. Энэ хараат байдлаасаа гарах бодлого явуулах хэрэгтэй. Эрчим хүчний шинэ эх үүсвэр хайх, бага зардалтай эрчим хүчний тогтолцоо руу шилжих боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Мэдээж шатахуун, эрчим хүчний үнэ өсвөл түүний нөлөөллөөр ханш нэмэгдэх байх. Тиймээс 2005 онд төсвийн байгууллагад ажиллагсдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгахад 17.5 тэрбум төгрөг нэмж төсөвлөгдсөн. Энэ арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ.

-Олон мянган хүн албан бус хэвшилд байна. Албан бус хэвшлийг албан хэвшилд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр Засгийн газар ямар шийдмэг алхмуудыг хийх вэ?

-Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалуудад албан бус хэвшлийнхэн Гэр бүр хамрагдахгүй байна. Албан бус хувийн хэвшилд ажиллагсдын талаар барьж байгаа бодлого бий. Цаашдаа энэ салбарын хэмжээнд төрөөс баримтлах бодлогыг шинээр боловсруулна. Түрүүчийн Засгийн газрын үед энэ чиглэлээр бодлого боловсруулагдаад Улсын Их Хурлаас буцаагдсан. Тийм учраас бид энэ ажлыг сэргээж тавина. Албан бус хэвшилд ажиллагсдыг албан хэвшилд шилжүүлэх, тэднийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудлыг судалж шийдвэрлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан байгаа.

-МҮЭ, НХХЯ бол хөдөлмөрчдийн ашиг сонирхлыг, төр засгийн бодлоготой холбож хэрэгжүүлдэг нийгмийн мөнхийн түншүүд. 2005 онд Засгийн газар, МҮЭ, Ажил олгогч эздийн холбоо хамтарч байгуулах 3 талт хэлэлцээрт ямар асуудал онцгой байр суурь эзлэх вэ?

-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн.гурван талт хэлэлцээрийг байгуулж ажиллахад бид их анхаарал тавьдаг. Манай орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал нь энэхүү гурван талт хэлэлцээрийн хамрах хүрээг зөвхөн үйлдвэрлэл, хөдөлмөрийн хүрээний харилцаагаар хязгаарлах боломжгүй. Иймээс бусад яам, агентлагийг татан оролцуулах, хөдөлмөр нийгмийн харилцаанд шууд бус хамааралтай олон асуудлыг авч үзэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, ҮЭ, ажил олгогч, эздийн холбооны гурван талт хэлэлцээр тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. 2005 оны гурван талт хэлэлцээрийн бодлогын баримт бичгүүдээ солилцоод байна. Энэ баримт бичгүүд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Хүн амын нийгмийн хамгааллын олон чухал асуудлуудыг талууд хамтарч амжилттай шийдвэрлэн гэдэгт итгэлтэй байна.

-Хүн амын нийт дүнд амьжиргааны ядуу хэсгийн эзлэх хувь хэд вэ?

-Ядуурлын судалгааны дүнгээс үзэхэд хүн амын гуравны нэг орчим буюу 36 хувь нь ядуу байна. Олон улсын зарим байгууллагын хийсэн судалгаанаас үзэхэд ядуу хэсгийн хувь хэмжээ нэмэгдэж байна. Ядуурлаас гарахын тулд Засгийн газар олон талт уйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь эдийн засгийн өсөлтийг бий болгоход оршино. Эдийн засагт тодорхой хэмжээний өсөлт бий болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, ажлын байр гарч ажил эрхлэлт дээшилнэ. Ядуурал буурна. 90 оноос хойш гадаадын зээл тусламжийг дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хөгжилд зориулсан. Цаашид ядуурлыг бууруулахын тулд олон талт арга хэмжээ авна гэж бодож байгаа. Амьжиргааны баталгаажих Орлоготой өрх, 3 ба түүнээс дээш Хүүхэдтэй айлын Хүүхэд бүрт сарын 3 мянган төгрөг өгөх гэж байгаа. Энэ бол ядуурлаа гаргахад Засгийн газраас өөрийнхөө байгаа хөрөнгийн хэмжээнд шийдвэрлэж байгаа томоохон шийдэл. Нөгөө талаар бичил зээлээр дамжуулж орлого багатай хэсгийг мэргэшүүлэх ажлын дадлага олгох чиглэлээр төслүүдийг хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь иргэд маань өөрсдийнхөө хичээл зүтгэлээр ядуурлаас гарах хэрэгтэй. Үзүүлж байгаа халамж үйлчилгээг амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд оновчтой ашиглах нь хамгийн чухал.

-Тэтгэврийн зөрүүг хэзээ арилгах вэ. Настангуудын зарим нь тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байгаа юм байна шүү дээ?

-Засгийн газраас баталсан ирэх оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгахад багагүй эх үүсвэр төлөвлөлөө. Ялангуяа тэтгэврийн зөрүүг арилгахад 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бол бага мөнгө биш. 1995 оноос өмнө, хойно тогтоогдсон тэтгэврийн зөрүү гэдэг ойлголт байсан. Бага буюу дундаж хэмжээний цалин авч байсан хүмүүсийн хувьд тэтгэврийн зөрүү тодорхой хэмжээнд арилсан. Эмч, багш, удирдах ажилтан, хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан хүмүүсийн хувьд тэтгэврийн зөрүү бий. Нийгмийн даатгалын хэлтсүүд дээр байгаа тэтгэврийнх нь хувь хэмжээг тэтгэвэр авагч хүн тус бур дээр тооцож үзээд зөрүүг нь арилгах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ ажлыг хийж, нийт ТЭТГЭВЭр авагчдын хувийн хэрэг дээр ажиллахад хоёр сарын хугацаа шаардлагатай. 2005 онд гэр бүл, хүүхдийг дэмжих чиглэлээр 21.6 тэрбум төгрөг төлөвлөлөө. Ийм учраас 2005 оны төсвийг нөөцөө дайчилсан боломжийн төсөв боллоо гэж үзэж байна. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.