Олон улсын стандартын маунт богд гольф клаб та бүхнийг урьж байна
“Маунт Богд Гольф Клаб”
2013.07.24

Олон улсын стандартын маунт богд гольф клаб та бүхнийг урьж байна

"М-Си-Эс" групп нь “Петровис”, “Керри групп” болон “Скайтел” компаниудтай хамтран Скай резорт ХХК-ыг байгуулан Монголд анх удаа дэлхийн жишигт Гольфын талбайг барьж ашиглалтанд орууллаа.

Бүтээн байгуулалтын эхний хэсэг болох Олон Улсын стандартын Цанын бааз 2009 онд нээгдсэн ба Монголд анхны Дэлхийн жишигт нийцсэн Championship стандартын 18 нүхтэй Гольфын талбай “Маунт Богд Гольф Клаб” 2013 оны 7-р сарын 6-наас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Маунт Богд Гольф Клаб ньУлаанбаатар хотоос зүүн урагш 13 км-ийн зайд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд байрладаг ба Гольфын талбайн хувьд Шотландын линкс загварын талбайтай, монгол орны хувьд гольфын улирал жил бүрийн 6-р сараас 10-р сар хүртэл үргэлжлэх боломжтой.

Манай орны зуны улирал Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн орнууд шиг хэт халуун, чийглэг биш учраас гольф тоглоход тохиромжтой байдаг байна.

Тоон үзүүлэлт:
-18 нүх, 72 пар /6443 м/
-5 tee box, 76 банкер
-Driving range
-Putting green
-Golf academy /3 par 3 hole/
-PGA холбооны мэргэжлийн гадаад багш, монгол багш нар

Уг гольфын төслийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын туршлагатай баг, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан ба Гольфын талбайн зураг төсөл, талбайн ерөнхий дизайн, төлөвлөлт, гүйцэтгэлийг АНУ-ын 40 жилийн туршлагатай “GolfPlan” компани,

усжуулалтын иж бүрэн төлөвлөлт, гүйцэтгэлийг Австралийн “HydroPlan” компани, Ерөнхий гүйцэтгэгчээр М-Cи-Эс Проперти ХХК, орон нутгийн 143 туслан гүйцэтгэгч компаниуд тус бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхэд оролцлоо.

Цаашид бид жил бүр дотоодын болон олон улсын тэмцээн зохиож, хүүхдүүд болон насанд хүрэгчдийг сургалтын тусгай программаар хичээллүүлж олимпийн төрөл болох энэхүү спортод амжилт гаргахуйц ирээдүйтэй гольфын тамирчдыг бэлдэх зорилгоор ажиллана.

Гольф академи, Driving range-д Мэргэжлийн дасгалжуулагч багш British PGA Golf Professional Kevin Brand болон Г.Мэндсайхан нар гольф сонирхогчдод ганцаарчилсан болон группын сургалтыг зааж байна.

Үйл ажиллагааны цагийн хуваарь:
Ажлын өдөр: 08:00-20:00
Амралтын өдөр: 07:00-19:00

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.