Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.08.27
Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүгдийг нь хазаарлана гэв
Долоо хоног бүрийн пүрэв гарагт тэрбээр сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийдэг билээ. Тэгвэл өнгөрсөн уулзалтаар «Валютын үнийн хөөрөгдлийг дагаж шатахууны үнэ нэмэгдэхгүй, автобусны тасалбарын үнэ өсөхгүй» гэсэн юм.
Тэрбээр энэ тухайгаа «Валютын ханшийн савлагаа бол түр зуурынх» гэсэн бол Монголбанкныхан энэ үзэгдлийг «Шок» хэмээн тайлбарласан. Үнэн ч бай, худал ч бай тэр хэлсэн.
Харин хэрхэн хэрэгжүүлэх нь олон хүний сонирхлыг татсаар. Хэрвээ Ерөнхий сайд хэлсэн шигээ бүх зүйлийн үнийн өсөлтийг барьж чадах аваас ард түмний баатар болон мандаж ч болох юм.