Тээврийн зардал хямдарч, нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляц буурна
Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн С.Амгаланбаяр “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөгийг бууруулж ,үнэ хямдруулах дэд хөтөлбөр”-ийн талаар ийн ярилаа.
-Өргөн хэрэглээний барааны үнэ өртөгийг бууруулах ажилд Монголбанк яаж оролцож байна вэ?
-Засгийн газар, Монголбанк хамтарч “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөгийг бууруулахаар ажиллаж байна. Тэгээд ЗТЯ, Улаанбаатар төмөр зам санхүүжилт шаардагдахгүй зохион байгуулалтын ажлаасаа ийнхүү эхэлж байгаа юм.
-Энэ хөтөлбөрийн хүрээнд төв банк хэдэн төгрөгийн санхүүжилт гаргаад байгаа бол?
-Дэд хөтөлбөрийн ажлын эхлэлтэй Замын-Үүдэд очиж танилцаад ирлээ. Хоногт ачааны хоёр галт тэрэг явуулах ажил жигдэрчээ. Бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачих, хугацаа алдахгүй байх явдал нэг хэмнэлд орсон байна. Одоо холбогдох яам, агентлагууд өөр, өөрийн төслүүдээ ойрын хугацаанд гаргаад ирвэл Монголбанк гурван жилийн хугацаатай 303 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зээлийн шугамыг нээхэд бэлэн байгаа. Тэгэхээр инфляцыг бууруулахад энэ ажил чухал үүрэг гүйцэтгэх юм.