Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж биш хямдруулж бэлэг барихыг МАН-ын бүлэг уриаллаа
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Су.Батболд нар хэвлэлийн бага хурал хийв
2013.01.30

Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж биш хямдруулж бэлэг барихыг МАН-ын бүлэг уриаллаа

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болох С.Бямбацогт, Су.Батболд, Д.Лүндээжанцан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд уламжлалт цагаан сарын баяр болохтой холбогдуулж аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж, хэрэглэгчиддээ хямдрал зарлахыг уриаллаа. Баяр болоход Монголоос бусад орнууд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг бодитоор буулгаж Sale зарладаг бол манайд энэ нь эсрэгээрээ баяраар далимдуулж үнээ өсгөдөг. Энэ байдал цагаан сар дөхөж байгаа өдрүүдэд улам эрчимжиж үнийн өсөлтийг гааруулж байна.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс дээрх уриалгыг гаргаж байна гэдгээ тэд онцоллоо. Мөн тэд Засгийн газраас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацааны 780 тэрбум төгрөгийг зээлээр олгосон боловч үр дүн харагдахгүй байгаа талаар санууллаа.

Тухайлбал Махны үнийг тогтворжуулах хүрээнд 87 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжид олгосон ч хүнсний зах дээр худалдаалж байгаа махны үнэ үхэр нэг кг нь 8300, хонь 7600 төгрөгийн үнэтэй болсон. Цагаан сар дөхөх тусам махны үнэ өсөх дүр зураг харагдаж байгаа. Харин 

Нөөцийн махны үнэ 5700-5200 төгрөг байна

төгрөгийн үнэтэйгээр хэрэглэгчдийн гарт хүрч байгаа нь Засгийн газар үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалж чадахгүй байгааг харуулж буйн нотолгоо. Өмнөх Засгийн газар иргэн бүртээ сар тутамд 21 мянган төгрөг олгож, цалин, тэтгэврийг 2.5-3 дахин нэмэгдүүлэхэд Ардчилсан намынхан “Бараа бүтээгдэхүүний үнийг өсгөлгөө” гэж шүүмжилдэг байсан. Гэтэл өнөөдөр хүн бүрт бэлнээр мөнгө тараагаагүй, цалин, тэтгэвэр нэмээгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ өсч буй нь яах аргагүй Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр иргэдэд хүрэхгүй байгааг харуулсан хэрэг. Тийм учраас Засгийн газар хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ үнэлэлт дүгнэлт өгч ард түмнийхээ амьдралын гүнд орж ажиллах цаг болсон” гэж мэдэгдлээ.

Түүнчлэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам ньГурилын үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 61 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Нэгдүгээр зэргийн гурилыг 1 кг-ыг нь 550 төгрөгөөс дотогш барина гэсэн ч бодит байдал дээр өнөөдөр “Алтан тариа” компанийн дээд зэргийн гурил 1 кг нь 1000 төгрөгт хүрсэн. Энэ бол үнийн өсөлт бодитой явж байгаагийн жишээ. Ер нь бол Засгийн газар үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зөвхөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн хүрээнд л асуудлыг шийднэ. Гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж үнээ яаж ч өсгөсөн бид дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцох бололцоогүй гэж өөрсдөөсөө зайлуулж буй нь буруу. Нэгэнтээ л тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас түүнийг дагаад нэр төрөл ижиж бүтээгдэхүүний үнэ буурах л ёстой  гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэллээ. Үүний дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгсөн юм.

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг танай гишүүд санаачилсан гэж байна. Зарчмын ямар өөрчлөлт оруулахаар төсөлд тусгаад байна вэ?

Д.Лүндээжанцан:-Засгийн газар нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, үүрэг гүйцэтгэгч томилоод болохгүй байна. Зарим талаараа хуулийг гуйвуулж хууль зөрчсөн журам ч гаргаж үзэж байна. Тийм учраас энэ бүхнийг таслан зогсоосон тусгай заалт оруулж өглөө.
Нөгөө талаасаа Төрийн албаны зөвлөл бол зөвхөн томилгоо хийдэг байгууллага болчихлоо, тэгээд ганц хүн тулгадаг болчихлоо. Энийг болиулъя, уян хатан болгоё гэж байгаа юм. Тухайлбал,  яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хэмжээнд бусад холбогдох байгууллагуудын ерөнхий менежерүүд нь томилгооны асуудлыг шийддэг байхаар зохицуулахаар байгаа хэрэг л дээ.

-Су.Батболд:

Төрийн захиргааны албан тушаалтнууд бол Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд туслах түшмэлийн албан тушаалтан хүртэл хамаардаг. Энэ албан тушаалыг томилох чөлөөлөх асуудлыг холбогдох яамдынх нь Төрийн нарийн бичгийн дарга нь мэдэж сонгодог байхаар зохицуулсан юм.
Яагаад гэвэл Төрийн албаны зөвлөлд томилгоо бүрийг хэтэрхий төвлөрүүлэхээр алдаа дутагдал ч бас гарч байна. Төрийн албаны 10 хэдхэн хүн улсын хэмжээний бүх төрийн албаныхныг томилох нь учир дутагдалтай. Тийм учраас Төрийн албаны зөвлөлийнхөн сонгон шалгаруулалт хийдэг эрх үүргээ Төрийн нарийн бичгийн дарга нарт шилжүүлчихээр, зөвхөн аудит хийгээд эрхийг нь олгох үүрэг нь Төрийн албаны зөвлөлдөө үлдэнэ гэсэн үг.

-Гурилын үнийг тогтворжуулах зорилгоор гурил үйлдвэрлэгч компаниудтай Үйлдвэр хөдөө аж ахуйн яам гэрээ байгуулсан. Гэвч “Алтан тариа” компани гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр гурилынхаа үнийг өсгөсөөр нэг кг-ыг нь 1000 төгрөгт хүргэчихлээ. Энэ асуудлыг яаманд тавихаар “гэрээ байгуулаагүй учраас тус компанийн гурилын үнэд оролцох эрхгүй. Тэр бол тус компанийн маркетингийн асуудал” гэж байна. Цаашаа үнэ өсөөр байвал яах вэ?

С.Бямбацогт:

-Төр өнөөдөр бүх юманд оролцохгүй үнэ хатуу байна гэх нь зөв бодлого биш. Чөлөөт өрсөлдөөн дээр үнэ тогтох ёстой. Шинэчлэлийн Засгийн газар улаан буудайнд олгож байсан урамшууллыг нэмж, нэг тонн тутамд 100 мянган төгрөгөөр тооцдог болсон. Тэгэхээр нэмэгдсэн урамшууллын хэмжээгээр эргээд гурилын үнэ буурах ёстой. Дээрээс нь гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон юм чиньзардал өртөг нь буурах ёстой. Мөнгө зарцуулаад байгаа хэр нь бодлогын үр дүн гарахгүй байна гэдэг харамсалтай. Бид энэ талаар асуух гээд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдыг өөрийн биеэр бүлэгт ирж мэдээлэл өгөөч гэхээр зугатаагаад ирэхгүй байгаа. Цаашдаа ажил хариуцсан сайд нь хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу, чадахгүй байна уу гэдгээр асуудлыг ярина. Энэ бол эхлэл. 

Д.Лүндээжанцан:

- Хүнсний захуудаар явж үзсэн л дээ, гэтэл “Алёоко” гэдэг гурил байхгүй болчихож, “Цесна” гэдэг нэртэй гурил бол байна. Тэгтэл нэг кг нь 1300 төгрөг байснаа 1600 болоод, тэгснээ бүр 1800 төгрөгт хүрсэн байгаа юм.  Иргэд дотоодынхоо гурилыг авах гэхээр ус даахгүй байгаа учраас импортын орос гурил руу шуурахаас аргагүй. “Алтан тариа”-гийнхан бол Хөдөө аж ахуйн тариалан эрхлэлтийн сангаас ноднин  зээл авсан юм билээ, тийм байтлаа үнэ дээрээ анхаардаггүй. Энэ бол асуултын тэмдэг л үлдээгээд байгаа юм.