Шадар сайд Д.Тэрбишдагва, ХХ зууны Монголчуудын нэрт удирдагч Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
2013.09.17

Шадар сайд Д.Тэрбишдагва хүндэтгэл илэрхийллээ

ХХ зууны Монголчуудын нэрт удирдагч, үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч интернационалч Ю.Цэдэнбалын мэндэлсний 97 жил өнөөдөр тохиож, Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва журмын нөхдийн хамт хөшөөнд нь цэцэг өргөж  хүндэтгэл үзүүллээ.

Түүний төрсөн өдрийг тохиолдуулан Шадар сайд хэлэхдээ  “Эх орон ард түмнийхээ төлөө нөр их хөдөлмөр зүтгэл нь Монголын түүхэнд үүрд дурсагдахаар үр дүнд  хүрснийг тэмдэглэх нь бидний үүрэг юм.

Шадар сайд хэлэхдээ “Эх орон ард түмнийхээ төлөө нөр их хөдөлмөр зүтгэл нь Монголын түүхэнд үүрд дурсагдахаар үр дүнд хүрснийг тэмдэглэх нь бидний үүрэг юм" гэлээ.

Тэрээр  оюуны салбарын томоохон шинэчлэгч байсан  бөгөөд түүний удирдлагын жилүүдэд ерөнхий боловсролын сургууль 580, ТМС-40, техникум 21,  их, дээд сургууль наймыг иж бүрэн шинээр байгуулсан нь бидний үр хүүхэд, хойч ирээдүйд ач буянаа өгсөөр байна.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, сэтгэлзүйгээр хохирон төрөлх эх орон, төрүүлсэн ард түмнээ санасаар  хүний нутагт тэнгэрт хальсан Монгол төрийн энэ түүхэн зүтгэлтнийг  цагаатгахыг  хүсч буй олон нийтийн  хүсэлтийг дэмжиж байна” гэсэн юм.

Дашрамд хэлэхэд Ю.Цэдэнбал нь социалист нийгмийн их бүтээн байгуулалтын жилүүдэд улс орноо тасралтгүй 44 жил удирдсан бөгөөд, түүний   мэндэлсний  зуун жилийн ой 2016 онд тохиох аж.