2013.10.03

Шатахууны үнэ нэмэх үндэслэл байхгүй гэв

“МТ Ойл” болон “Жаст Ойл”-ын шатахуун түгээх станцууд шатахууны үнийг нэмсэн. Газрын тосны газрын холбогдох албаныхан тус компанийн удирдлагуудтай уулзана гэж байсан ч уулзалт болох нь тодорхойгүй байна.

Харин дур мэдэн үнэ нэмсэн компанийн удирдлагуудтай уулзаж, асуудлыг тодруулна гэдгийг салбарын сайд нь хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Нэмсэн компаниуд эргээд үнээ буулгах байх.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Ер нь нэмэгдэх үндэслэл бага байгаа ч нэг компани үнээ нэмсэн. Уулзаж, тодруулж байна. Эргээд үнээ буулгах байх гэлээ.

Шатахууны үнэ бусад бараа үйлчилгээний суурь үнэ болдог. Энэ үүднээс шатахууны үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг.

Иймээс эдийн засаг эмзэг байгаа энэ нөхцөлд бодит судалгаанд үндэслэн үнэ нэмэх шийдвэр гаргаж байхыг зарим эх сурвалжууд сануулж байна.