Х.Амгаланбаатар: Үйлчилгээгээ сайжруулчихаад үнийн асуудлыг хөндөх байсан
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.08.30

Х.Амгаланбаатар: Үйлчилгээгээ сайжруулчихаад үнийн асуудлыг хөндөх байсан

-Такси үйлчилгээний үнийг нэмэх болсон талаар холбогдох албаныхан мэдэгдлээ. Энэ нь ард иргэдийг багагүй бухимдуулж байна. Танай холбооныхон ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид өчигдөр энэ асуудлыг авч хэлэлцсэн. Орон даяар цахилгаан, дулааны үнийг нэмээд удаагүй байна. Удахгүй хичээлийн жил эхлэх гээд нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж хангалтгүй байгаа энэ үсд такси үйлчилгээний үнийг нэмэх талаар мэдэгдлээ. Тэгээд ч цалин, тэтгэврээ нэмээгүй байхад ард иргэдийнхээ нуруунд дахин дарамт учруулахаар мэдэгдэл хийлээ. Мэдээж Үйлдвэрчний холбооны зүгээс энэ асуудлыг сайшаахгүй байгаа.

-Такси компаниудын бааз суурийг бэхжүүлэх шаардлагатай гэж үзсэн гэсэн. Гэхдээ албаныхны энэхүү шийдвэр ард иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх талаар тодорхой тайлбар хийгээгүй?

- X у в и й н компаниудын бааз суурийг бэхжүүлэхэд төр оролцох ёсгүй. Ялангуяа ШӨХТГ-ын хувьд юм бүхний үнэд хяналт тавих нь хэр зохистой бол. Юм бүхний үнийг тогтооход тэд оролцвол тэр зах зээл биш болчихно. Тэгээд ч такси үйлчилгээнийхэн нийгэмд эзлэх байр суурь ямар билээ. Боломжийн амьдралтай хүмүүсийн унаа шүү дээ. Эхлээд үйлчилгээгээ сайжруулчихаад үнийн асуудлыг хөндөж болох байсан. Гэвч урьтаад үнээ өсгөх талаар мэдээлж байгаа нь буруу.

-Үнэ нэмэх сургаар хувийн таксиныхан нэмэгдэлтэй үнээр үйлчилж эхэлсэн гэх хүмүүс байна. Хэдийгээ үнэ нэмэх болоогүй гэж мэдэгдсэн ч энэ нь ард иргэдэд сөрөг мэдээлэл болчихов уу?
. Тэд чинь бас л амьдралаа залгуулж яваа хүмүүс. Иргэдэд хамгийн ойр, хаа хүссэн газраас нь авдаг буулгадаг боломжийн үйлчилгээтэй. Тэднийг компанид харьяалуулна гэдэг эрхийг нь зөрчиж буй хэрэг.

-Энэ бол цаг үеэ олоогүй шийдвэр. Хувийн таксиг компанид харьяалуулна гэсэн. Тэд чинь бас л амьдралаа залгуулж яваа хүмүүс. Иргэдэд хамгийн ойр, хаа хүссэн газраас нь авдаг буулгадаг боломжийн үйлчилгээтэй. Тэднийг компанид харьяалуулна гэдэг эрхийг нь зөрчиж буй хэрэг. Хувийнхан анхнаасаа хууль зөрчөөд үйлчилгээ эрхэлж байсан юм биш шүү дээ. Тухайн үед хэрэгцээтэй болоод л хувийн такси үйлчилж эхэлсэн. Гэтэл одоо таксины зогсоол нийслэлд дөрөв, тавхан байгаа гэж байна. Тэгвэл хаа холын Хайлаастын иргэд хотын төвд байгаа зогсоолд ирж такси барина гэсэн үг үү. Яахав салбар бүрт монополь эрхтэй аж ахуйн нэгжүүд бий. Үнийн зохицуулалтыг хязгаарлах салбар бол цахилгаан эрчим хүч, агаарын тээвэр, төмөр зам зэрэг байж болно. Гэхдээ такси үйлчилгээ бол тийм том салбар биш шүү дээ.

-Цаашид танай холбооны зүгээс ямар бодлого барих вэ. Энэ талаар хүчтэй дуугарах байх гэсэн хүлээлт иргэдэд байгаа байх?

Такси тээврийн үйлчилгээ аюулгүй, тохилог, олон улсын жишигт хүргэнэ гэдгийг бид дэмжинэ. Хамгийн гол нь цаг үе нь буруу, гаргасан гаргалгаа нь олон нийтэд дарамт учруулах хэмжээний болсонд нь учир байна.

-Такси тээврийн үйлчилгээ аюулгүй, тохилог, олон улсын жишигт хүргэнэ гэдгийг бид дэмжинэ. Хамгийн гол нь цаг үе нь буруу, гаргасан гаргалгаа нь олон нийтэд дарамт учруулах хэмжээний болсонд нь учир байна. Өөрөөр хэлбэл, үйлчилгээгээ сайжруулчихаад үнийн асуудлыг ярих ёстой байсан. Тиймээс бид Өрсөлдөөний тухай хуулийг судалж эхэлж байна. Хувиараа такси эрхлэгчид ч гомдол саналаа ирүүлж эхэлсэн. Шийдвэр хэрэгжих болоогүй байна. Тиймээс бид энэ хугацаанд үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгч, ард иргэдтэй санал бодлоо солилцох боломж гарах байх.