О.Дамба: Бид баяраа ахмадуудтайгаа хамт тэмдэглэнэ
Ой угтсан бэлтгэл ажлын явцаас танилцуулахгүй юу?
Тус ой угтсан ажлыг бид нэг жилийн ажил болгон явуулахаар өнгөрсөн жилээс эхлэн ярилцаж шийдвэрлэсэн юм. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар томилуулан, комиссын даргаар яамны Төрийн нарийн бичгийн дарга, бүрэлдэхүүнд нь яамны хэлтэс, газрын дарга, мэргэжилтэн, Эм холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцсон 13 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байна.
2013 оны 3 дугаар сарын эм холбооны удирдах зөвлөлийн хурлаар ойг угтсан 8 сарын аян зохион байгуулахаар шийдвэрлэж. төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал: Бүсийн зөвлөгөөн, уулзалт өдөрлөгүүд, урлагийн наадам, спортын арга хэмжээ, эмийн үзэсгэлэн, онол практик, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гээд эдгээрийг хариуцаж ажиллах ажлын хэсгүүд гарган ажиллаж байна. 90 жилийн ойн арга хэмжээний нээлт болгож үндэсний бөхийн барилдаан явуулж, энэ арга хэмжээг Монос групп 10 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэж бөхийн бай, шагнал, зар сурталчилгаа бусад арга хэмжээнд зарцууллаа.
Ой угтсан томоохон арга хэмжээний нэг бол бүсийн зөвлөгөөн. Энэхүү бүсийн зөвлөгөөнийг “ Эмийн зохистой хэрэглээ, орон нутгийн эмийн хангамж” сэдвээр нийт 21 аймгийг 6 бүс болгон хийлээ. Баруун бүст- Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Зүүн бүсэд- Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Багануур, Хангайн бүсийг- Өвөрхангай, Булган зэрэг төвтэй 2 бүс болгон, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан. Булган аймгууд, Төвийн бүсэд- Орхон, Сэлэнгэ, Дархан, Говийн бүсэд-Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг аймгуудыг оролцууллаа. Бүсийн зөвлөгөөнийг Эм холбооны ерөнхийлөгч, Л. Хүрэлбаатар, Гүйцэтгэх захирал миний бие удирдаж явууллаа.
Бүсийн зөвлөгөөний үер 3 кредит цагийн зайны сургалт зохион байгуулж сертификат олголоо. Мөн урлаг, спортын тэмцээн, уралдаан зохиож, удирдах дээд байгууллагын болон Эм холбооны шагналаар зарим тэргүүний ажилтан нараа шагнасан. Аймгуудын бүсийн зөвлөгөөнүүдээс Төр, олон нийт, эрүүл мэнд, эм хангамжийн ажилтан нарт хандсан уриалга гаргалаа. Аймгуудаас гаргасан уриалгуудыг нэгтгэж, нэгдсэн уриалга гаргаж, Эм сэрэмж сэтгүүлд нийтэлж байна.Бүсийн зөвлөгөөнүүдийг манай томоохон компаниуд болох- Монос. МЭИК, Цомбо, Айвико, Мөнхийн тун, Эмийн үйлдвэр ХХК-ууд 3,8-6 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцлоо.
Бүсийн зөвлөгөөн дээр ямар асуудлууд яригдав, хөдөө орон нутагт тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ ?
Хөдөө орон нутагт Эмийн хангамж жигд бус, чанартай сайн эм хүрэлцэхгүй байна
Хөдөө орон нутагт Эмийн хангамж жигд бус, чанартай сайн эм хүрэлцэхгүй байгаа, орон нутагт эмийн агуулах дутагдалтай, эмийг зөөврөөр нийлүүлдэг, мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт тогтмол бус, эргэлтийн эмийн санг цэгцтэй болгох, эмийн мэргэжилтний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд энэ үеэр хөндөгдсөн.
Бүсийн зөвлөгөөнд аймгуудын мэргэжилтнүүд идэвхтэй оролцлоо. Бүсийн энэ зөвлөгөөний дараа Эм холбоотой харилцах харьцаа сайжирч. Эм холбоог дэмжиж ажиллахаа илэрхийлсээр байна. 90 жилийн ойн арга хэмжээнд хөдөө орон нутгаас оролцох хүний өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар /2013. 10.10-нд/ 200 шахам хүн оролцохоор саналаа ирүүлээд байна.
Мэдээж Эм хангамжийн байгууллагын ой болж байгаа болохоор шагнал урамшууллын материалд дарагдаж байгаа биз?
90 жилийн ойг тохиолдуулан энэ оны 4 сараас эхлэн Нийслэл, орон нутгаас шагналын материал хүлээн авч Төрийн яам, тусгай газар, Холбооны гэх мэт газруудаар шагнуулахаар тодорхойлж, улсын баяр наадмын үеэр болон түүнээс өмнө зарим хүмүүс шагнагдсан байгаа. Манай Эм холбоогоор дамжиж төрийн шагналд 90-ээд хүний материалыг явуулсан. Үүнээс 4-5 хүн шагнагдаж, бусад нь шагналын шатандаа явж байна.ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалахын тэргүүнээр 65 хүн тодорхойлогдож, 10 гаруй хүн улсын наадмын үеэр шагнагдсан, үлдсэн хэсэг нь ойгоор шагнагдана.Эм холбооны шагналаар 300 гаруй хүний материал хүлээн авч саяхан зохиогдсон бүсийн зөвлөгөөний үеэр 150 гаруйг нь шагнасан, одоо 200 орчим хүн шагнах боломжтой. 90 жилийн ойд зориулсан медаль гаргах талаар ахмадууд, эм хангамжийн ажилтан нараас гаргасан дагуу 90 жилийн ойн медаль хийлгээд байна, ойн үеэр олгоно.
Ойн үеэр ямар арга хэмжээ зохиогдох вэ?
Эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан баярын хурлаа Төрийн ордонд хийнэ.
Эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан баярын хурлаа Төрийн ордонд хийнэ.
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохиогдоно. Үүнийг ЭМШУИС-ийн Эмзүйн сургууль, түүний захирал дэд профессор Д. Энхжаргал хариуцаж байгаа. Монос, Этүгэн дээд сургуулиуд, гадаад харилцаатай компаниуд харилцагч байгууллагуудын төлөөлөгч нараа оролцуулна.Түүнээс гадна гадаадын зарим сургуулиуд оролцохоор саналаа ирүүлээд байгаа.
Эм хангамжийн байгууллагын ажилчдын дунд урлагийн үзлэгийг тодорхой төрлүүдээр 2 үе шаттай явуулж, шалгарагсдыг баярын нэгдсэн концертод оролцуулна.
Биеийн тамир спортын арга хэмжээг сагс, гар бөмбөг, шатар, теннис, биллярдын төрлөөр явуулж, цом, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж, Эм хангамжийн 100 жил хүртэл шилжин явах цом гардуулна.
“Мишээл экспо”-д 10 сарын хугацаатай үзэсгэлэн зохиогдоно. эмнэлгүүд, тоног, төхөөрөмжийн инженерүүдийн холбоо, манай Эм холбоо оролцоно. Бид энэ үеэр шилдэг импортлогч, шилдэг бүтээгдэхүүн зэрэг уламжлал ёсоор 5 номинацаар шилдгүүдээ шагнаж урамшуулна.
Эм хангамжийн түүхэн замналыг харуулсан зохиол, бүтээл, баримтат кино хийхээр төлөвлөж байна.
Аливаа баяр ёслол хийхэд ахмадууд маань хоцрогдчихоод байдаг?
-90 жилийн ой бол манай ахмадуудын хийж бүтээсэн түүхэн ажил, үйлсийн үргэлжлэл. Ийм учраас баяраа ахмадуудтайгаа хамт тэмдэглэнэ.ЭМЯ саяхан манай ахмадуудыг хүлээн авч уулзсан. Бид ахмадуудаа энэ сарын 22-нд хүлээн авч уулзана. Ойн арга хэмжээнд 80 орчим ахмадуудынхаа төлөөллийг оролцуулна.Бүх ахмадууддаа 90 жилийн ойн медаль гардуулна.
Ой арга хэмжээг тэмдэглэх төсөв, хөрөнгийн асуудлаа яаж шийдэж байна даа?
Ойн хандив бүрдүүлэх аян зохиож байна. Манай Холбооны аймаг, дүүргийн салбар бүр 500.000 төгрөгийн хандив өгч байна, төлөөлөгчийн газрууд болон манай томоохон компаниуд ойн арга хэмжээний зардлуудыг ивээн тэтгэж байна, эмийн сангууд мөн жижиг, том гэлтгүй хандив өгч байна. Эм хангамжийн хамт олныхоо хүч дэмжлэгээр ойн арга хэмжээ сайхан болно гэж бодож байна.