Энэ жил төсөл нь байхгүйгээс 800 тэрбум төгрөг төсөвтөө буцжээ
2012 оны байдлаар улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ тамгаа авсан 84 мянган аж ахуй нэгжийн дөч хүртэлх хувь нь буюу 20 мянга гаруй нь үүд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоожээ. Чухам яагаад чөлөөт эдийн засгийн гараан дээрээс зэрэг гарсан ийм олон арван мянган хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд үүдээ барьсан гол шалтгаан нь хийх ажлаа нарийн төлөвлөж, төслийн хэмжээнд боловсруулж чадаагүйтэй холбоотой.
Судалгаа шинжилгээ, төлөвлөлт хийлгүй, сэтгэл хөдлөл, багцаа баримжаагаар бизнес эхлүүлэх нь ийн дампуурахад хүргэдэг байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд 10, 20 тэр ч бүү хэл тавиас зуун жилээр хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байж сая ажлаа эхэлдэг учир ихэнхи нь амжилт олдог гэнэ.
Засгийн газраас жижиг дунд бизнесийг нээлттэй дэмжих болсон ч тэнцэх төсөл ховор байна.
Иймд өнөөдөр Монгол хүн бүр, аж ахуй нэгж байгууллага болгон улсын хувийн гэлтгүй төсөл боловсруулж сурах зайлшгүй нөхцөл бий болжээ. Манай улсын хэмжээнд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд төсөл нь байхгүйн улмаас нийт 800 орчим тэрбум төгрөг төсөвт буцсан байх жишээтэй.
Хэрэв та төсөл бичиж боловсруулж мэддэг байсан бол энэ их мөнгөнөөс авах боломж бүрэн байсан гэсэн үг. Засгийн газраас жижиг дунд бизнесийг нээлттэй дэмжих болсон ч тэнцэх төсөл ховор байна.
Тиймээс энэ хэрэгцээ шаардлагад үндэслэн удирдлагын академийн төслийн багийн ахлагч дэд профессор, доктор Г.Жаргал “Төсөл нь байвал төгрөг нь байна” сэдвээр энэ сарын 23-ны бямба гаригийн 14:00 цагт Монголын хүүхдийн ордны их танхимд ганцхан удаа лекц унших аж.
Уг лекцээр төсөл бичих, санхүүжүүлэх арга ухааныг заахаас гадна төсөл нь байвал төгрөгийг хаанаас ч босгож болохыг хэлж өгөх гэнэ.