УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2013.11.25
З.Баянсэлэнгэ гишүүний байнгын хорооныхон сургуулиудад ажиллана
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг энэ сарын 27-нд ерөнхий боловсролын гурван сургууль дээр очиж ажиллана.
Тэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэхтэй танилцах юм. Мөн сургуулиудад үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг тодорхойлох юм байна.