Ж.Энхбаяр: Ч.Сайханбилэг баахан тендер авах гэж оролдож байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.11.21

Ж.Энхбаяр: Ч.Сайханбилэг баахан тендер авах гэж оролдож байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа.

Тус байнгын хороогоор Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн юм.

Хилийн боомтын тухай хуулийн төсөл дээр гишүүд нэлээд маргалдлаа. Тухайлбал хилийн боомтыг Шадар сайдын харьяалалд байлгах уу, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт харьяалуулах уу гэдэг дээр хэлэлцсэн юм.

Ж.Энхбаяр: Монгол Улсын бүхэл бүтэн хилийн боомттой холбоотой асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдэх ёсгүй. Үүнийг Ерөнхий сайд юм уу, Шадар сайд хариуцаад явах нь зөв. Хилийн боомтын тухай хуулийг гишүүд сайн анхаарах хэрэгтэй байна. энд ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил байна. Ч.Сайханбилэг баахан тендер авах гэж оролдлож байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

Х.Тэмүүжин: Боомттой холбоотой асуудал манай яамтай салшгүй холбоотой. Гааль болон мэргэжлийн хяналтын байгууллага уг нь хамтарч нэг чиглэлээр ажиллах ёстой. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газарт боомтын асуудал очсон нь зөв.

Ж.Энхбаяр: Монгол Улс олон улсын гэрээнд нэгдсэн. Асуудлыг хэт хялбаршуулаад байгаа юм шүү. Байгууллагуудыг хооронд нь нийлүүлэх буруу. Данхайсан л юм болно. Уг нь Х.Тэмүүжин чиний хийх ёстой ажил. Ийм юм руу орвол та нарын ажил завхарна шүү дээ.

Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар хилийн боомтын асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдэхээр болов.