2013.12.13

Н.Алтанхуяг: Аймгийн засаг дарга нарыг Ерөнхий Сайд томилдог болвол зүйтэй

Аймгийн засаг даргаар МАН-ын хүн томилогдох гэхээр л Ерөнхий Сайд баталдаггүй гэсэн яриа Хөвсгөл, Дорнод аймгаас эхтэй. Харин Ерөнхий Сайд үүнийг үгүйсгэж байна. Үндсэн хуулийн заалтыг өөрчилж, аймгийн засаг даргыг Ерөнхий Сайд шууд томилдог болгож, тэр дарга нарыг зөвхөн сайдад үйлчилдэг болгох нь гэж ярих хүмүүс цөөнгүй байна.

Дээр дурьдсан хоёр аймгийн ИТХ засаг даргынхаа нэрийг явуулсан ч Ерөнхий Сайд төрийн алба хаасан хугацаа бага гээд батлаагүй. Тэгвэл нөгөө тал Баянхонгор, Говь-Алтайн засаг дарга нар ч төрийн албанд хангалттай ажиллаагүй учраас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна. Харин Ерөнхий Сайд хурлаараа хэлэлцээд оруулаад ир гэж байгаа ч яг үнэндээ орон нутгийн ардчилсан намынхан хуралдааныг нь хийлгэхгүй байна гэж бас үзэж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Тэгж их санаа зовоод байгаа бол 2016 оноос хэрэгжинэ гээд биччихье л дээ. Энэ өөрчлөлт монголын төрийг хариуцлагатай болгох гэсэн л оролдлого.

Ингэж ярьж байгаа нь 2016 он гэхэд түүний нам нь олонхи хэвээр байна гэдэгт итгэлтэй байна гэж ярих хүмүүс байна. Манай улс холбооны улс биш учраас нэгдмэл тогтолцоотой байх хэрэгтэй.