М.Энхболд: Р.Амаржаргал гишүүний асуудлыг санал хурааж шийдэх ёстой
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр
2013.11.26

М.Энхболд: Р.Амаржаргал гишүүний асуудлыг санал хурааж шийдэх ёстой

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хэлэлцсэн.

Байнгын хорооны гишүүдийн дөрөв нь энэ асуудлыг хэлэлцэх зүйтэй гэсэн бол олонхи нь шаардлагагүй гэсэн.

УИХ-ын дэд дарга М.Энхболд “УИХ-д өгсөн өргөдлөө шийдүүлэх талаар зүй ёсны шаардлага тавьж байна. Энэ хүсэлтийг нь байнгын хороо шийдвэрлээд УИХ-д оруулах ёстой. АН-аас нэр дэвшиж, сонгогдсон хүн гэдгийг байнгын хороогоор ярих хэрэггүй.

Р.Амаржаргал гишүүн хувь хүнийхээ хувьд УИХ-д хариуцлага хүлээж сууж чадахгүй гээд өргөдлөө өгч байгаа. Үүнийг нь нам руу татаж, шийдэл гаргах зохимжгүй. Энэ асуудлыг санал хурааж, шийдэх ёстой” гэв.