УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.12.30

Гурван сумыг сар шинийн өмнө эрчим хүчтэй холбох үүрэг өгөв

УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангах ажлын явц байдлын талаар  Эрчим хүчний яамны албаны хүмүүс болон "Вива Ланд" компанийн захирал Б.Баттогтох нартай уулзаж ярилцан чиглэл  өгсөн байна.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын багцад 2012-2013 оны улсын төсвийн хөрөнгөөр нийт 4.280.209.146 төгрөгийн төсөвт өртөг бүхий Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг сумын 35кВ-ын 127.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр  “Ойгон нуур” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 79,4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Дээрх гурван сумыг эрчим хүчтэй холбох ажил энэ онд  дуусах байсан ч бараа материал хил гааль дээр саатсан, холоос материалаа татаж байгаа нь  цаг хугацаа алдахад хүргэж байгаагаас  шалтгаалан ажлын явц удааширсан байна.

 Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ирэх оны нэгдүгээр сарын 20-ны дотор буюу сар шинийн өмнө гурван сумыг эрчим хүчээр холбох ажлыг дуусгаж ашиглалтад оруулах үүрэг өгчээ.