Санаачлагатай даргa
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.01.21

Санаачлагатай даргa

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өчигдөр байнгын хороонд нь харьяалагддаг цэргүүдээ дагуулан Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.

Эрүүл мэндийн салбар бол түүний  хариуцсан салбаруудаас хамгийн асуудалтай нь. Тиймээс ч байнгын хорооны даргын ажлаа аваад удаагүй байхдаа Н.Удвал сайдыг зорин очсон нь тэр байх. Эрүүл мэндийн салбарын талаар баримтлах бодлогыг парла­ментад зөвөөр тодорхойлоод өгчих­вөл эргээд Л.Батцогт гишүүний имижид сайнаар бичигдэх нэгэн тодорхойлолт нь болох юм.

Нөгөө талаар байнгын хорооны дарга Д.Батцогтын эрүүл мэндийн сал­барт анхаарсан энэ уулзалт бусад байнгын хорооны дарга нарыг ажилдаа ханцуй шамдан орохыг уриалсан ажил болсон гэнэ.

Ямартай ч тэрбээр салбарын яамандаа очоод орон нутаг болон нийслэлд баригдаж байгаа эмнэл­гийн барилгуудын явц байдал, дутуу орхисон барилгын ажлуудыг дуусгах, удаашралтай баригдаж байгаа барилгын ажлуудыг түргэвч­лэх талаар тэрбээр хөндөн ярилцжээ. Мөн эвслийнхээ гишүүний толгойлж буй Эрүүл мэндийн яамны ажилд тааруу дүн тавьж, шүүмжлэлтэй хандсан байна.

Эцэст нь цаашид байнгын хорооны гишүүдийг мэдээл­лээр хангах,  эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлыг судалж, эрх зүйн орчинг сайжруулахад ан­хаарах ажлаа эндээс эхэлж байгаа гэж онцолжээ. Д.Батцогт гишүүн хувьд байнгын хорооны даргын ажлаа газар дээр нь очиж ажилтай нь танилцахаас эхэлсэн нь энэ. Үүгээрээ бусад байнгын хорооны дарга нараас санаачлагатай даргаар тодорч байна. Гэхдээ хийх ажил их байгааг дахин нэг сануулах нь зүйтэй болов уу.