Хөдөлмөрийн сайдын хөдөлмөрчийг гайхаж байна
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавыг өчигдөр “Дүнжингарав” худалдааны төвд болж буй “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны нээлтийн ёслолд оролцохоор албаны хүмүүсээс хамгийн түрүүнд оччихсон, үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгчидтэй уулзаж явсан.
Тэрбээр “ангийн дарга Н.Алтанхуяг”-аасаа урьтаж очсон нь их л учир “жанцантай” гэнэ. Эрхэм сайдын тэрүүлдэг Хөдөлмөрийн яамнаас “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэдэн зуун, мянган хүн ажлын байртай болсон бөгөөд тэдгээрийн тодорхой хувь нь жижиг дунд үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллаж байгаа ажээ.
Түүнийг ийнхүү ганцаараа бодит байдалтай газар дээр нь танилцаж явахыг харсан олон нийт “Сайд ч жижиг дунд үйлдвэрийнхэнийг өөриймсөгөөр харж, хандан байнга анхаардаг, сүрхий юм аа” хэмээн их л ам сайтай байгаа бололтой байв.
Түүгээр ч зогсохгүй Хөдөлмөрийн сайд гэсэндээ аргагүй хөдөлмөрч юм хэмээн шивэр авир хийцгээж байлаа.