УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар бяцхан охинд туслана гэв
вакцинаас болж өвчиндөө шаналж байгаа Н.Энхбилэг охин
2014.01.08

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар бяцхан охинд туслана гэв

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар вакцинаас болж өвчиндөө шаналж байгаа Н.Энхбилэг охины амийг аврахад шаардлагатай бүх хөрөнгийг гаргаж өгөхөөр боллоо.  

 Одоо охиныг хаана эмчлүүлэх асуудлыг мэргэжлийн байгууллага яаралтай судалж байна. Эмчилгээ маш хүнд, хэцүү магадгүй үр дүн санасан хэмжээнд хүрэхгүй байж болзошгүй аж. Учир нь охины бүх эд эрхтэний цусыг нэгмөсөн юүлэхээс эхлээд нэлээд нарийн ажиллагаа хийх юм байна.

 Мөн хандивын тоглолт хийхээр санаачлан эхлүүлээд байгаа.  Одоогоор "Хөсөгтөн" хамтлаг, дуучин Чимэдцэеэ, МҮОНТВ-ийн хөтлөгч Ичинхорлоо нар оролцохоор болоод байна.