Босоо гишүүн хаврын чуулган хүртэл тойрогтоо ажиллана
Гишүүн С.Ганбаатар
2014.02.11

Босоо гишүүн хаврын чуулган хүртэл тойрогтоо ажиллана

УИХ-ын намын чуулганы хуралдаан өндөрлөсөн ч зарим гишүүн амрах завгүй ажиллаж байгаа сурагтай.

Дархан- Уул аймгаас сонгогдсон бие даагч С.Ганбаатар гишүүн тойрогтоо ирэх сарыг дуустал ажиллахаар болсон байна. Нэг ёсондоо хаврын чуулган эхэлтэл тойрогтоо ажиллах гэнэ. Босоо гишүүн маань Дархан-Уул аймгийн Дархан сум, Хонгор, Шарын гол, Орхон сумдуудын хүрээнд хороо тус бүрээр нь иргэдтэй хэсэгчлэн уулзаж, хороо бүрээс төлөөлөл бүхий айлуудаар орж, аж амьдралтай нь биечлэн танилцахаар төлөвлөөд байгаа аж..