Энэ жил Дорнодын Дашбалбар сумыг төвлөрсөн дулааны эх үүсвэртэй болгоно
Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-н гишүүн Х.Болорчулуун, Д.Батцогт болон албаны хүмүүс албаны хүмүүс ажиллаж байна. Тэд аймгийн Засаг дарга С.Ганбат, ИТХ-н дарга Р.Зоригтбаатар, аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн нартай ажил хэргийн уулзалт хийсэн юм.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга С.Ганбат Дорнод аймагт эрчим хүч, шугам сүлжээний талаар хэрэгжиж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм. Манай аймгийн хувьд аймгийн 12 сум “ДБЭХС” ТӨХК-ийн дотоодын төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон. Чулуунхороот сум ОХУ, Халхгол сум БНХАУ-аас эрчим хүч импортлон авдаг.
Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 36 MВт одоогийн байдлаар 28 МВт буюу нийт хүчин чадлынхаа 77 хувийг, дулааны суурилагдсан хүчин чадал 163 Гкал/ц бөгөөд одоогийн байдлаар 68,9 Гкал/ц буюу нийт хүчин чадлын 30 хувийг ашиглаж байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумдын дотоод шугам сүлжээг засварлан шинэчлэх, өргөтгөх ажлыг жил бүр улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байна.
Энэ жил Эрчим хүчний сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 2014 онд орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн 1,1 тэр бум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрчим хүчний чиглэлийн ажилд зарцуулахаар төлөвлөөд байгаа талаар мэдээлсэн юм.
Эрчим хүчний сайд энэ жил ДБЭХС ТӨХК-н өргөтгөлийн ажлыг концевсийн гэрээний үндсэн дээр өргөтгөх ажлыг Засгийн газрын тогтоолын дагуу энэ 3-р сард багтаан эхлүүлэх болсон болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Матад тамсагын 35 кв-н агаарын шугамыг барих ажлын тендер яаман дээр зарлагдаад байгаа талаар мэдээллийг өгсөн юм.Мөн аймгийн удирдлагуудын зүгээс Анхны ууган, орон нутгийн Адуунчулууны уурхайн нүүрсэн дээр түшиглэн “ДБЭХС” ТӨХК-ийн өргөтгөлийг асуудлыг эрчимжүүлэх, ойрын хугацаанд шийдвэрлэх:
-Чойбалсан хотын баруун хэсэгт 3,4 км дулаан шугам сүлжээг өргөтгөх шинээр барих 6,5 тэр бум төгрөгийн асуудлыг шийдвэрлэх
-Мардай-Чулуунхороот сумын 35 кВ-ын 160 км ЦДАШ, дэд станц барих ажлыг гүйцээж дуусгах – 4,5 тэр бум төгрөг.
Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй сумдын төвлөрсөн дулаан хангамж төслийн хүрээнд 2014 онд Дашбалбар сумыг хамруулан төвлөрсөн дулааны эх үүсвэртэй болгох зэрэг асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Эрчим хүчний сайд эдгээр асуудалд анхаарал тавин ажиллахаа илэрхийлсэн юм. Эрчим хүчний сайд ДБЭХС ТӨХК болон Адуунчулуун ХК дээр очиж ажил байдалтай нь танилцах юм.