2014.03.18

"Нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулган" энэ сарын 20-нд болно

Монголын сүүний нэгдсэн холбоо, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран "Нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулган"-ыг  энэ сарын 20-ны 8:30 цагт "Улаанбаатар" чуулгын төв танхимд зохион байгуулахаар боллоо.

Тус чуулганд 20 гаруй бүс нутгийг хамарсан фермерүүдээс төлөөлөгч оролцож гурван асуудлын талаар хэлэлцэнэ. Үүнд шингэн сүүг эцсийн бүтээгдэхүүн болгох,  фермерүүдийг хэрхэн хөгжүүлж  цаашид  төр засгийн байгууллагатай хэрхэн хамтрах талаар яригдах юм байна.

Хувьчлал газар авснаас хойш Монголын сүүний фермүүд үндсэндээ хаагдсан, байгаа ганц нэг сүү нийлүүлэгчид болон сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Мон сүү" зэрэг компаниуд нь олон эзний гар дамжин, фермерийн аж ахуй уналтад ороод байгаа билээ. Иймд энэ чиглэлийн  аж ахуйг дахинг хөгжүүлэх үүднээс тус уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна.

Уулзалтын гол зорилго нь сүүний үйлдвэр болон фермерүүд харилцан бие биенээ дэмжиж ажиллах, тэдний эдийн засгийн байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулагдах аж. Мөн Монголын сүүний нэгдсэн холбооноос фермерүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.