Хүнс, хөдөө ахуйн салбарынхан чуулна
Хүнс, хөдөө ахуйн салбар чуулна.
2014.03.25

Хүнс, хөдөө ахуйн салбарынхан чуулна

Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциациас санаачлан өрхийн аж ахуй, хүнсний эрүүл ахуй гэх мэт салбарынхаа асуудлыг хэлэлцдэг зөвлөлгөөнийг жил болгон зохион байгуулдаг ажээ.

Энэ жил тус ассоциаци “Хүнс хөдөө аж ахуйн салбар дахь иргэдийн оролцоо” сэдэвт зөвлөлгөөнийг энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд хийхээр болжээ. Зөвлөлгөөнд есөн дүүрэг, 21 аймгаас 1300 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Мөн орон нутгаас ирсэн хөдөө аж ахуйн хүнсний хамгийн шилдэг брэнд бүтээгдэхүүний болон хөдөө аж ахуйн машин механизмын үзэсгэлэн худалдаа болох ажээ. Энэ арга хэмжээг ҮХААЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм байна.