2009.10.05

Ж.Энхбаяр: Хотын хөгжилд сайн менежерүүд үгүйлэгдэж байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг "Төрийн түшээ" булангийнхаа зочноор урьж ярилцлаа.

-Та УИХ-д шинээр сонгогдсон залуу тҮшээ. Чухам яагаад улс төрд хөл тавих болов. Аав тань Батлан хамгаалахын сайд байсан. ТҮҮний нөлөө байв уу?

-Миний улс төрд орсон тҮҮх бол 1996 он. МАХН сонгуульд ялагдал хҮлээгээд тҮҮхийн тавцангаас арчигдах ёстой, татан буулгах ёстой гэсэн Үзэл бий болсон тэр Үед би улс төрийн сонголтоо хийсэн. Улс төрд хөл тавихад аавын маань Үйл хэрэг нөлөөлөлгҮй яахав.

-С.Эрдэнийн бҮрэн эрхийг хҮлээн зөвшөөрөх асуудлаар МАХН-ын бҮлэг завсарлага авлаа. Ямар Үндэслэлээр хҮлээн зөвшөөрөхгҮй байна вэ?

-Ямар ч байсан эрх баригчид шударга байх ёстой. Нэлээн эргэлзээтэй асуудлууд бий. ШҮҮх цагдаатай холбоотой. Энэ нь нэг мөр шийдвэрлэгдээгҮй. УИХ-ын гишҮҮн болно гэдэг нь С.Эрдэнэдээ ч тэр, Ардчилсан намдаа ч тэр хойноо чиргҮҮлгҮй, хэл ам багатай болчихвол хаа хаанаа зөв юм. Тийм болохоор тодруулах зҮйл байна. Эргэлзээ байна. ҮҮнийг нэг мөсөн тодруулъя. Хариуцлагатай хандъя гэж байгаа.

-Хэр хугацаанд шийдэгдэх вэ. Ганцхан энэ асуудлаар хугацаа алдаж болохгҮй. Мэдээж ҮҮнээс чухал хэлэлцэх олон асуудал бий?

-Аль болох хурдан хэлэлцэнэ. Хамгийн гол нь энэ асуудлаас болоод улс орны томоохон эрх ашиг төрийн Үйл ажиллагаа гажих ёсгҮй. Явагддагаараа явж байх ёстой. ҮҮнийг нэг их улс төржҮҮлээд асуудал болгоод байх шаардлагагҮй. Үндсэндээ нэг суудал ирсэн, орсон гээд хҮчний хуваарилалтад өөрчлөлт байхгҮй. Засгийн газар хамтарч бодлогоо хэрэгжҮҮлж байна. Миний бодлоор ҮҮнийг нэг их том дөвийлгөх шаард¬лагагҮй гэж бодож байна.

-Нэг суудлаар хҮчний харьцаа өөрчлөгдөхгҮй гэлээ. Гэхдээ Чингэлтэй дҮҮргийн нөхөн сонгуулиас анзаарч байхад нэг суудал ч гэсэн намуудад Үнэтэй байгаа нь анзаарагдаж эхэллээ?

-Улс төрийн намууд улс төрийнхөө өрсөлдөөнд орж байгаа учраас суудал Үнэтэй байлгҮй яах вэ. Сонгууль болгоноор улс төрийн намууд өөрсдийнхөө намын рейтингийг тогтоож байдаг. Нэр хҮндээ бодсон ч тэр сонгууль болгон ач холбогдолтой.

-Намрын чуулганаар олон чухал асуудал хэлэлцэгдэнэ. ҮҮнээс «Эх орны хишиг», «Эрдэнийн хувь» ихээхэн анхаарал татаад байна?

-Хоёр нам УИХ-ын сонгуульд амласан. Хамтарсан Засгийн газраа байгуулсан. Эх орны хишгээ эрдэнийн сангийн дор олон тҮмэндээ уул уурхайн салбараас олж байгаа орлогынхоо тодорхой хувиас олгоно. Мөрийн хөтөлбөрт ч бий. Амлалтаа хэрэгжҮҮлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа. БиелҮҮлэхийн төлөө л явна.

-Оюутолгойн гэрээг өнөөдөр Үзэглэх гэж байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-XX зуунд хийсэн Эрдэнэтийн гэрээтэй адилхан Үйл явдал. Оюутолгой бол XXI зууны том гэрээ. ҮҮний алдаа, оноог дҮгнэх бол цаг хугацааны асуудал. 10, 20 жилийн дараа мэдээж Монгол Улсын эдийн засгийг асар их тэлнэ, хөшҮҮрэгдэнэ. Монгол Улсын гадаад нэр хҮндийг дээшлҮҮлнэ. Олон мянган ажлын байр бий болгоно. Ерөн-хийдөө монгол хҮн бҮрт хувь нь хҮрэх Үр дҮнтэй Үйл ажиллагаа. ҮҮнтэй хэн ч маргахгҮй.

-Нийслэлд тулгамдсан асуудлууд олон бий. Таны олж харснаар хөгжилд садаа болж буй ямар асуудал байна вэ?

-УИХ-д ороод анзаарсан зҮйл гэвэл ганц нийслэл хот гэлтгҮй Монгол Улсад хойш тавимгҮй олон тулгамдсан асуудал бий. Удаа дараагийн УИХ-д хойш нь тавигдаж байсан асуудлууд уул овоо шиг овоорчээ. Бага, дунд, их, дээд сургуулийн боловсролын системийн шинэчлэлийн асуудал байна. Өнөөдөр сургууль төгссөн монгол залуучууд олон улсад өрсөлдөх чадвар алга. Яахаараа монголчууд зээл хандив тусламж аваад гадагшаа гарах болов, яагаад эрҮҮл мэнд, боловсролын салбарын нэр хҮнд унаж байна вэ, яагаад Монгол Улсын засаг захиргааны нэгжийн бҮтэц, зохион байгуулалт асар оновчгҮй байна вэ. Ялангуяа орон нутагт, сум багт. Эдийн засаг улам л туйлдаад байна. Үрэлгэн хөрөнгө оруулалтыг араасаа дагуулж байна. Ялангуяа сонгуулийн хууль. Ийм дампуу хуулиар цаашаа явахгҮй. Бид жил дараалан сонгуульдаж байна. БҮр ард тҮмэн маань хаа байгаа жалга довондоо ортол талцаж, өрх гэрээ хҮртэл хувааж сонгуульддаг. Энэ ерөөсөө Монголд зохихгҮй. Өнөөдөр хөгжилд маш олон зҮйл чөдөр тушаа болж байна. ҮҮнийг эргэж харахгҮй бол болохгҮй. Яг өнөөдрөөр цаашаа явах нь улс оронд хохиролтой. Ялангуяа Улаанбаатар хотоо хөгжҮҮлэх зоримог шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй.

-Тухайлбал, ямар шийдвэр гаргах хэрэгтэй вэ?

-Энэ төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиуд, төрийн байгууллагуудыг гадагш нь гаргах өөр тийш нь нҮҮлгэх хэрэгтэй. ҮҮнийг төрөөс эхлэх хэрэгтэй. Өглөө 8-9 цагт гэхэд оюутнууд хотын тҮгжрэлийг бий болгож байна. Энэ зохион байгуулалтын алдаанаас болоод механик бэрхшээлҮҮд асар ихээр гарч байна. Сайтар зохион байгуулах, дагавар хотуудыг байгуулах, хөрөнгө оруулалтын бодлогыг Үр дҮнтэй болгох олон зҮйл бий. Ерөөсөө энд юу харагдаж байна вэ гэхээр маш сайн менежерҮҮд, удирдагчид хэрэгтэй байгааг илтгэж байна.

-Хотын даргыг Засгийн газраас томилдог. Иргэд нь өөрсдөө сонгодоггҮй. Энэ хооронд ямар нэгэн эрх ашгийн зөрчил ҮҮсч хотын ажил урагшлахгҮй байх тал бий юу?

-Тийм. Яг Үнэн. Өнөөдөр суманд сонгууль явуулаад байх шаарддага алга. Орон нутгийн бие даасан байдлыг бҮрэн гаргаж байх хэрэгтэй. Хотод бол хотын даргын сонгуулийг хотын иргэдийн саналаар явуулж, иргэд өөрсдөө сонгох хэрэгтэй. Тэгж хөтөлбөр боловсруулах ёстой болохоос биш боддогын боловсон хҮчин өөрөө зохисгҮй гэж Үздэг. БҮх газар ялгаагҮй. Бие даасан нутаг орондоо өрсөлдөөд тэрнээсээ гарч ирэх хэрэгтэй.

-Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй юу?

-Өөрчилнө. Ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Ингэж өөрчлөхгҮй бол энэ байдлаас гарахад хэцҮҮ л дээ.

-Парламентад хотоос сонгогдсон 20 гишҮҮн бий. Тооны хувьд бага болохоор хотын аливаа асуудалд хҮчин мөхөсддөг. Тухайлбал, хҮн амын хувьд ч гэсэн аваад Үзэхэд орон нутгаас сонгогдсон гишҮҮдтэй төсвийн хуваарил алтын хувьд тэнцҮҮ байдаг гэхчилэн ярих юм билээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Энэ ерөөсөө Их хурлын гишҮҮнтэй хамаатай асуудал биш. ГишҮҮдийн тоо цөөхөндөө биш. Хөгжлийнхөө бодлогуудыг тодорхой болгох ёстой. Тодорхой бус бодлого дээр тодорхой эх ҮҮсвэрийг дур зоргын маягаар баталдаг байж болохгҮй. Улаанбаатар хотын эрх зҮйн байдлын тухай хууль, хотын бие даасан байдал, хотын боломжийг харъя. Хот гэдэг маань өөрөө боломж юм. Хот гэдэг өөрөө хөрөнгө, актив. Тэр боломж бололцоог хийж өгөх ёстой болохоос биш төсвийн хэмжээнд хэдэн төгрөгөө нааш цааш нь тавиад яах юм бэ. Тэртээ тэргҮй их мөнгө биш, өөрөө хөгжлийн суурь болж чадахгҮй хөрөнгө. Тэгэхээр эдийн засгийн давхар хҮчин чадлыг бий болгох хэрэгтэй. Гадна, дотны хөрөнгө оруулалтыг бий болгох, бизнесийн орчинг чөлөөлөх, боловсронгуй болговол төсвөөсөө хэдэн арав дахин тустай ажил болно. Энэ бололцоогоо л бид нээж өгөх ёстой юм. Мөнгө бол асуудал биш. Боломжийг бҮрдҮҮлэх асуудал хамгийн чухал. Орчинг нь нээж өгөх хэрэгтэй. ТҮҮнээ дагаад мөнгөний урсгал бий болно. Улаанбаатар хот өөрөө сая хҮн амтай. Сая хҮн ам өөрөө эдийн засгийн боломж. Тэгж чадвал аяңдаа төсөвтэй зууралдах шаардлагагҮй.

-СҮҮлийн Үед төрийн байгууллагын бҮтцийг их шҮҮмжилдэг болж. Нийслэлд ийм байгууллагууд олон байна?

-Төрийн байгууллагын асуудлын хувьд яг ний нуугҮй хэлэхэд олон жил улс төржлөө. МАХН ч бай, Ардчилсан нам ч бай. Намын нэр дор хавчуулагдсан чадваргҮй боловсон хҮчин төрийн албыг олноор бохирлолоо. Төрийн албаны тухай хуулийг өөрчилж, төрийн албыг улс төрийн намд харъяалалгҮй болголоо. Эндээс л төрийг бодитой харах бололцоо бҮрдэж байна. Улс төрийн болоод намын эрх ашгийн ҮҮднээс биш төрийн эрх ашгийг боддог болох бололцоо бҮрдлээ. Одоо төрийн албыг чанаржуулах, чадваржуулах, шинэ боловсон хҮчнээр бэхжҮҮлэх, ямар нэгэн улс төржих Үйл ажиллагааг улс төрийн намууд хийхгҮй байх ёстой.

-Бас хавтгайрсан халамжийн асуудлыг зарим гишҮҮд хөндөж эхэллээ. Энэ тухайд?

-Монголд байгаа хавтгайрсан халамжийн тогтолцоог Үр дҮнтэй болгох хэрэгтэй. Нийгмийн халамж хҮрэх салбарт, хҮндээ очдог байх ёстой. Гэтэл хавтгайруулаад байна. Өнөөдөр бараг Монголд хҮн амын хэдэн хувь нь тэтгэвэр, тэтгэмж, халамж авдаг болчихоо вэ. Нэг Үеэ бодвол тэрнээс татгалзах бололцоо бий болчихсон. Төрийн албан хаагчид байна. Ер нь боломжийн тҮвшинд байгаа хҮмҮҮс эндээс татгал¬зах хэрэгтэй. ҮҮнийг харин хҮрэх ёстой хҮмҮҮст нь олигтойхон шиг хҮргэх ёстой.

-Нийслэлийнхээ хөгжидд таны нэмэрлэх санаа?

-ХҮн өөрийнхөө амьдарч буй орчноо сонирхолтой болгох хэрэгтэй юм болов уу гэж боддог юм. Өөрийнхөө эзэмшиж байгаа тэр хашаа, орчиндоо байгууллага орчноо гоё тохижуулах хэдэн мод, өвс ногоо тарих, өглөө босоод харахад цэцэг нь дэлгэрчихсэн байхад хҮн тэрнээсээ сэтгэлийн таашаал авдаг. Сайхан тарьсан модонд нь шувуу ирээд жиргэхэд сайхан мэдрэмж төрнө. Өөрийнхөө амьдарч буй орчноо бусдын төлөө амьдарч байгаа мэт өрөөлд нялзаах биш өөрөө л тохижуулах хэрэгтэй. Айл бҮр нэг мод тарихад Улаанбаатар хот нов ногоон хот болно. Албан газар болгон урд талынхаа 100 метр газрыг тохижуулчихъя. Хариуцуулах, тэрийг нь эзэмшҮҮлэх тал дээр жаахан холбож өгөх хэрэгтэй. Өөрийнх нь эргэн тойрны орчин төрийн юм шиг сэтгэгдэл бий болчихоод байна уу даа. Өөрт хамаагҮй мэтээр санаж болохгҮй. ХҮн бҮхэн ухамсартай хичээж амьдрах хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.