Д.Баттогтох: МУ-ын ажиллах хvчний 70 орчим хувьд нь жижиг дунд vйлдвэрлэлийн салбарт хамаардаг
Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүлэх газрын дарга Д.Баттогтох
2014.11.26

Д.Баттогтох: МУ-ын ажиллах хvчний 70 орчим хувьд нь жижиг дунд vйлдвэрлэлийн салбарт хамаардаг

Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг илүү ихээр дэмжих болсон. Учир нь иргэдийг ажлын байраар хамгийн сайн хангаж байгаа нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид. Тэдний хувьд өөрийн хөрөнгөөр ажлаа эхлүүлдэг ч цаашид үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байрыг томруулах үед нэг тулгамдсан асуудал нь хөрөнгө санхүү байдаг. Тийм ч учраас төрөөс үүнийг анзаарч богино болон урт хугацаагаар жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр болсон. Тийм ч учраас аж ахуй нэгж рүү чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Үүний нэг болох Хөдөлмөрийн яам болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих” төсөлтэй хамтран “Хандивлагч орнуудын чуулга уулзалт”-ыг өчигдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төсөл хөтөлбөрийн 39, монголын талаас төрийн болон төрийн бус байгууллагуудын 21 байгууллагын төлөөлөл энэ удаагийн чуулга уулзалтад оролцсон юм. Уг уулзалтын үеэр Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүлэх газрын дарга Д.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрүүдэд тусгайлан анхаарал хандуулж олон бодлого хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж байна. Тэгвэл энэ удаагийн уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

2013 онд хандивлагч орнуудын чуулга уулзалтыг зохион байгуулж байсан. Тухайн үед Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг батлуулаагүй байсан. Харин уг уулзалтын дараагаас эхлэн судалгаа шинэжилгээ хийж, олон улсын байгууллагуудын туршлагыг судалсны үндсэн дээр энэ оны наймдугаар сард Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрөө батлуулсан.

Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд дээрх хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрүүдийг хэрхэн дэмжих вэ гэсэн замын зураглалаа гаргасан гэсэн үг. Олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтрах, тэднээс монголын бизнес эрхлэгчдийг дэмжсэн олон хөтөлбөр төслүүд, санхүүгийн дэмжлэг байдаг.

Тиймээс үүнийг хөтөлбөртэй уяал­дуулах үүднээс энэ удааг­ийн уулзалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх зорилгын хүрээнд зорилт дэв­шүүлсэн байгаа. Сан­хүүгийн дэмж­лэгийн хүрээнд ЖАЙКА-ийн хөнгөлөлттэй зээлийг санхүүгийн хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд уяалдуулах.

2013 онд хандивлагч орнуудын чуулга уулзалтыг зохион байгуулж байсан.

Мөн жижиг дунд үйлдвэр­лэлийг чадавхжуулах, эрх­зүйн орчныг сайжруулах, мөн судалгаа шинжилгээ болон инвоцийн хэл­бэрүүдийг нэвтрүүлэх, зах зээлийг өргөтгөх зорилтыг дэвшүүлсэн байгаа. Тиймээс энэ бүхэнд тухайн донор байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах тал дээр санал солилцож байна.

-Хандивлагчид ер нь жижиг дунд үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулах хэр сонирхолтой байх юм?

Хандивлагчдийн хувьд маш их сонирхолтой байгаа. Яагаад гэхээр энэ салбар маань ажлын байрыг хамгийн ихээр бий болгохоос гадна тогтмол орлогийг бий болгодог.

Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжилтэй. Дээрээс нь эдийн засгийн хямралтай үед хамгийн сайн хөрвөж чаддаг салбар бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид байдаг. 1-9 ажилтантай бизнес эрхлэгч маань эдийн засгийн ямар нэгэн эрсдэл гарахад тухайн салбараа сольж хөрвөж чаддаг.

Энэ утгаараа хандивлагч, донор байгууллагууд жижиг дунд үйлдвэр эрхлэгч нар луу хамгийн ихээр ханддаг. Дээр нь Монгол Улсын ажиллах хүчний 70 орчим хувьд нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарч явдаг.

Тиймээс ажиллах хүчний шингээлт ихтэй салбарыг чадавхжуулах асуудал дээр донор байгуулагууд дуу нэгтэй хамтарч ажиллаж байна. Гэхдээ уулзалтын үеэр гол хөндөгдсөн асуудлын нэг нь төсөл хөтөлбөр хоорондын уяалдаа холбоо байгаа юм.

-Уулзалтын үеэр Ажил олгогч эздийн холбоо багагүй шүүмжлэлийг хэлж байна. Таны хэлсэнчлэн төсөл хөтөлбөрүүдийн уяалдаа холбоо муу, үүнээс үүдсэн хүндрэл гардаг гэсэн шүү дээ?

Ерөнхийдөө Ажил ологч эздийн холбооноос гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Манай улс руу чиглэсэн донор байгууллагуудын хоорондын төсөл хөтөлбөрүүд уяалдаагүй, бодлогын хувьд зангидаж чадахгүй байгаа шүүжтэй нэг талаас санал нийлж байна.

Тиймээс бид жижиг дунд үйлдвэрлэл рүү чиглэсэн төрийн бодлогыг тал тал тийш нь явуулах биш, төв захиргаа болох Хөдөлмөрийн яамны харьяа газар нь үүнийг зангидаж явах саналыг донор байгууллагаас ч гаргаж байна. Бид ч гэсэн санаачлагыг эхлүүлж, Европын сэргээн босголтын банктай хамтарч ядаж мэдээллийн нэгдсэн системтэй болохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрийг цахим хуудсандбайршуулснаар хоорондын давхцал арилж, уяалдаа холбоо сайжрах юм.

-Манай улсад хэчнээн донор байгууллага байгаа вэ?

Жижиг дунд үйлдвэрлэлийн газартай хамтарч ажиллаж байгаа 5-6 байгууллага байна. ЖАЙКА, Европын сэргээн босголтын банк, Адра гэх мэт байгууллага бий.

-Ер нь хандивлагч орнуудын хувьд хэдий хэмжээний хөрөнгийг манай улсад оруулсан байдаг юм бол?

Хөрөнгийн хэмжээний хувьд яг нарийн тоог одоогоор хэлэх боломж алга. Мэдээж мэдээллийн сангуудыг нэгтээд ирвэл үүнийг ил тод байдлаар мэдэх боломжтой. Санхүү, хандивын хувьд ч гэсэн тухайн тухайн оноос хамаарч өөр байдаг.