Төслийн урилга
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
2015.07.07

Төслийн урилга

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогдох хөнгөлөлттэй зээлийн чиглэлийг “Нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэл болон сүүний фөрмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих" төсөл гэж тодорхойлон дээрхи чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжийг зээлийн сонгон шалгаруулалтанд урьж байна.

Төсөлд оролцогч: Төсөл сонгон шалгаруулахад шаардагдах холбогдох баримт бичиг, төслөө боловсруулан бэлтгэж Капитал банкны Төв байранд 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө битүүмжилж хүлээлгэн өгнө.

Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх сайтаас авна уу.

www.jdu.ub.gov.mn www.capitalbank.mn