Жижиг дунд үйлдвэрийг /2014-2016/ дэмжих хөтөлбөр” батлагдав
2015.07.07

Жижиг дунд үйлдвэрийг /2014-2016/ дэмжих хөтөлбөр” батлагдав

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаар тогтоолоор "Жижиг  дунд үйлдвэрийг (2014-2016) дэмжих хөтөлбөр" батлагдлаа.

Тогтоолд Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр", Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд Жижиг, дунд үйлдвэрийн асуудалтай холбоотой зорилтуудыг тусгасан юм.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн талаарх асуудал нь аль ч улс орны хувьд хөгжлийн ямар ч шатанд авч үзэх. шийдвэрлэх шаардлагатай гол асуудлын нэг байдаг.

Жижиг, дунд үйлдвэрийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөрийг боловсруулахдаа 2012 оны Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улсын зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын 51 дүгээр тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр. Засгийн газрын 2013 оны 154 дүгээр тогтоолоор баталсан “Ажилтай. орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрт жижиг. дунд үйлдвэрүүдийг дэмжих, хөгжүүлэх талаар тусгасан зорилтуудтай уялдуулан боловсруулж жижиг. дунд үйлдвэрийг хөгжүүлж буй олон улсын туршпага. өөрийн орны онцлог, давуу тал. сул тал. эдийн засгийн нөхцөл байдал. хөрөнгө оруулалтын орчин. түүхий эд. хүний нөөцийн боломж зэргийг харгалзан боловсрууласан.

Засгийн газраас 1999, 2005 онд баталж. хэрэгжүүлсэн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүдийн үр дүнд 2007 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль батлагдан эрх зүйн таатай орчин  бүрдэж, санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэр нэмэгдэн. өрхийн болон хувиараа бизнес эрхлэгчдийн  дунд албан ёсны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхол, үүсгэл санаачлага идэвхжсэн.

2013 оны эцсээр бизнес регистрийн санд бүртгэлтэй 99603 аж ахуйн нэгжээс 54929 аж ахуйн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 81,7% буюу 44854 аж ахуйн нэгж нь жижиг. дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Тус салбарт 766910 хүн ажиллаж байгаа нь нийт хөдөлмөрийн зах зээл дахь ажиллагсадын 69.6 хувийг эзэлж байна.

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд бизнесээ эхлүүлэх, санхүү. татвар болон үйл ажиллагааны стандарттай холбоотой хууль эрх зүйн таатай орчин бий болгох нь аж ахуйн нэгжийн тогтвортой өсөлтийг дэмжиж. өрсөлдөх чадвараа бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг.

Кластерийн хөгжлөөр дэлхийн олон оронд өрсөлдөх чадварыг дээшпүүлэх улмаар тухайн улсын экспортын чадавхийг нэмэгдүүлж хөгжлийг хурдасгах гол арга хэрэгсэл гэж үзэж байна. Монгол улсад кластерыг хөгжүүлэх нь олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, жижиг дунд үйлдвэрийг эрчимжүүлэх өрсөлдөх чадварыг дээшлүүэх чухал нөхцөлийн нэг юм.

Судалгаа боловсруулалт (R and D) инноваци болон оюуны өмчийн хэлбэрүүдийг арилжааны болгон ашиглах нь эдийн засгийн тогтвортой өсөлт болон өрсөлдөх чадварын гол үзүүлэлтүүд болж байдаг.

Иймээс “төр - шинжлэх ухаан - бизнес (үйлдвэрлэл)"-ыг хамруулсан шинэ мэдлэг, бүтээгдэхүүн үйлчилгээ, бүхий инновацийн тогтолцоог дэмжих улмаар нэмүү өртөг шингэхүйц шинэ технологи мэдлэгийг жижиг дунд үйлдвэрийн салбарт бий болгон хамтарсан судалгаа, үйлдвэрлэл, өргөн хүрээний хамтын зах зээлийг үүсгэн ажиллах шаардлагатай байна.

Жижиг. дунд үйлдвэрийн менежер. ажилтнуудын чадамж, ур чадварыг хөгжүүлэх нь тухайн аж ахуйн нэгжийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай байхад чухал нөлөө үзүүлдэг.

Санхүүгийн  хүртээмжийг сайжруулах нь энэ салбарт учирч буй томоохон асуудал бөгөөд санхүүгийн түрээс факторинг, хувьцаагаар хөрөнгө оруулах зэрэг санхүүжилтийн бусад арга, хэрэгсэлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.