Шударга ёс эвслээс сайдад нэр дэвшигчид тодорчээ
Шударга ёс эвсэл
2015.08.21

Шударга ёс эвслээс сайдад нэр дэвшигчид тодорчээ

Өчигдөр АН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн болсон АН-ын хуралдаанаар нэр дэвшүүлсэн сайд нарынхаа нэрсийг танилцуулсан  ч дэмжлэг аваагүй гэх мэдээлэл бий.

Тэгвэл “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж өөрийн бүлгээс Засгийн газарт ажиллуулах сайд нарынхаа нэрсийг эцсийн байдлаар тодорхой болгосон байна. Тус бүлэг Шадад сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг тус тус нэр дэвшүүлжээ. Хэрэв эдгээр нэрсийг бүлгийн гишүүд дэмжвэл өнөөдөртөө багтааж, Ерөнхий сайдад танилцуулж магадгүй бололтой.

Харин АН-ынхан ямар шийдэлд хүрэь гэдэг одоогоор тодорхойгүй байна.