“Шударга ёс” эвслийн бүлэг
2015.08.10
“Шударга ёс” эсвэл сайд нарын асуудлыг хэлэлцээгүй гэв
“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, Өршөөлийг хуулийг хэлэлцэж байна.
Тус бүлгийн зүгээс Өршөөлийн хуульд нэлээд анхаарал тавьж байгаа гэдгээ мэдэгдсэн.
Ямар ч байсан Засгийн газар, сайд нарын асуудлаас илүү Өршөөлийг хуулийг ээлжит бус чуулганаар батлуулах нь чухал гэдгээ тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдэгдлээ. Тэрбээр мөн “Эвслийн бүлгээс засагт хэдэн суудал авах талаар тохироогүй, АН-ын зүгээс тодорхой саналууд тавих байх" гэв.
МАН-ын зургаан сайдын оронд Ардчилсан нам тус бүлэгт хоёр суудал хуваарилж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, Шадар сайдаар Э.Батшугарыг томилохоор МАХН хэдийнэ тохирчихсон гэх яриа бий.