Аж үйлдвэрийн салбар тоон үзүүлэлтээр
2015.10.29

Аж үйлдвэрийн салбар тоон үзүүлэлтээр

Монголын аж үйлдвэрийн салбарын хүрээн дэх асуудлуудыг тоон үзүүлэлтээр хүргэж байна.  

Монгол улсын хөгжлийн түвшин

Нэг хүн ногдох ДНБ-ий хувьд Дэлхийн банкны орлогын ангиллаар Монгол Улс бага-дунд орлоготой орны ангилалд байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэвлэн гаргадаг “Хүний хөгжлийн тайлан”-д Монгол Улс хүний хөгжлийн индексээр Дэлхийн 169 орноос 100 дугаар байранд буюу дундаж гэсэн үнэлгээ авчээ.

Харин “Дэлхийн эдийн засгийн форум”-аас гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д Монгол Улс дэлхийн 139 орноос 98 дүгээр байранд орсон байна. Түүнчлэн “International Living” байгууллагаас 192 улсыг хамруулсан судалгаагаар Монгол Улс амьдралын чанарын үзүүлэлтээрээ 107 дугаар байранд жагсчээ.

Монголын аж үйлдвэрийн салбар өрсөлдөх чадвар

Манай улсын нэг хүнд ногдох боловсруулах үйлдвэрлэлийн нэмж бүтээсэн үнэ цэнэ 86$ байна. Харин өндөр хөгжилтэй Япон улс 7374$, Сингапур улс 8966$, ОХУ-ынх 909$, БНХАУ-ынх 1063$ байна.

Монгол улсад нийт боловсруулах үйлдвэрлэлд дунд, өндөр технологийн үйлдвэрийн эзлэмж 5,3%  байхад Японд 53,7 Сингапурт 73,4% ОХУ-д 23,4% БНХАУ-д 40,7% Казакстанд 6,84%; байна.

Үйлдвэрлэлийн гүйцэтгэлийн өрсөлдөх чадварын индексээр Япон улс хамгийн өндөр үнэлгээ авч, ХБНГУ удаахь байранд, эхний 7-д АНУ, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур, БНХАУ, харин ОХУ 36 дугаарт байхад Монгол улс нийт 109 дүгээр байранд эрэмблэгджээ. 

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 2014 оны салбарын бүтэц

Цаашид яах вэ?

  1. Монгол улс уул уурхай давамгайлсан эдийн засгын бүтцээс мэдлэг, технологид түшиглэсэн боловсруулах үйлдвэрийн бүтэц давамгайлсан эдийн засгын бүтэц рүү шилжих хэрэгтэй. (Олборлох салбарын бүтээгдэхүүн гаргалтыг 1 хувиар нэмэгдүүлэхэд Монгол улсын ДНБ нь 0.34 хувь, боловсруулах салбарыг мөн адил 1 хувиар нэмэгдүүлэхэд ДНБ нь 0.59 хувиар өсөхөөр тооцоолол гарсан байна)

  2. Үйлдвэрлэл эдийн засгийн чадавхи бүрдээгүй байхад оюуны болон шинжлэх ухаан, технологийн хичнээн их нөөц байгаа ч хөгжлийн үсрэлт хийж чаддаггүй. Мэдлэг, оюуны хөгжил нь үйлдвэрлэл эдийн засгийг хөгжүүлж, сэргэж хөгжсөн үйлдвэрлэл эдийн засаг нь оюуны салбараа буцааж тэтгэх харилцан хөшүүргийн тогтоолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна

  3. Аж үйлдвэр болон ШУТ-ын салбар зэрэг нь хөгжиж байж биет нөөцийг (капитал) бий болгодог. Өөрөөр хэлбэл ШУТ-ын байгууллага нь Аж үйлвэрлэл дээр тулгуурлан өөрийн үйлчилгээг бий болгож хэрэглэгчдэд хүргэж байдаг. Ийм үед хоёр тал харилцан нь үр ашигтай ажиллана.

  4. Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон, тухайн бүсэд аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэл, стратегийн бүтээгдэхүүнийг тодорхойлон кластериар хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна. Ингэснээр Төр, Хувийн хэвшил, ШУТ, Санхүүгийн институтын үр ашигтай хамтын ажиллагаа хөгжих боломж бүрдэх юм.