Хэлмэгдүүлэлт эхэлж байна гэв
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, АШЁМЗХ-ны дарга О.Буяннэмэх нар мэдээлэл хийлээ.
Э.Эрдэнэжамъян Г.Шийлэгдамбыг баривчилсан нь МАХН-ын удирдлагуудыг хэлмэгдүүлэх нэг хэлбэр боллоо. Манай намын үйл ажиллагааг таслан зогсоох, саад болох алхмуудтай бид эрс тэмцэж ирсэн. Бид олон шалгалтыг давсан, одоо ч гэсэн шахалтуудад хариу өгч тэмцэх зориг байна. Манай намын нөхөд Г.Шийлэгдамбыг ямар нэгэн гэмт үилдэл хиисэн гэдэгт итгэхгүй байна. Хуулийн байгууллага хэлмэгдүүлж байна гэж манай нам үзэж байна гэсэн юм.
Ц.Шаравдорж “Нийтийг хамарсан тагнах чагнах ажиллагаа, хэлмэгдүүлэлт болж байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй гэдэг ч зөв санаа бодолтой хүмүүсийг мөрдөн мөшгих, хэлмэгдүүлэх явдал гаарч байна.
Хуулийн байгууллага, шүүх, прокурор, цагдаа, АТГ өнөөдөр Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг, үзэл бодлыг нь боомилдог арга хэрэгсэл болж хувирсан нь нэг талаасаа аймшигтай үзэгдэл, нөгөө талаасаа гутамшигтай үйлдэл.
Монголын нийгмийг айдаст автуулсан бусдыг, улс төрийн бусад намыг айлгаж заналхийлэх үйлдлийг бид зогсоох ёстой. Хуулийн байгууллага ийм байдлаар шалгаж байгаа бол бас нэгэн хэлмэгдүүлэлт эхэлж байгаа гэж бодож байна. МАХН-ын байр суурь шударга үнэний төлөө байх болно. Их хэлмэгдүүлэлтийн золиос болох хүмүүсийг хамгаалах болно" гэв.
/Монгол тв/
Мөн авлига авч байгаад газар дээрээ баригдсан нь үнэн юм уу гэхэд “Энэ бол сайхан бичсэн кино зохиол байхгүй юу” хэмээн мэдэгдлээ.