"Эко бичил" хотхон байгуулагдана
2010.03.01

"Эко бичил" хотхон байгуулагдана

С.Эрдэнэ гишүүний санаачлагаар Баянгол дүүргийн гэр хорооллыг амины орон сууц болгох зорилгоор "Эко бичил" хотхон амины орон сууц төслийн судлагааг явуулахаар эхний санхүүжилтийн ажил хийгдэж, ажил хэрэгжиж эхлээд байна.

Энэхүү "Эко бичил" хотхон төсөл хэрэгжиж байгаа шиг "Эко бичил цэцэрлэгт хүрээлэн" Баянгол дүүрэгт хэрэгжих гэж байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс нийслэлийн есөн дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах болжээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн арвыг нийслэл дэх төвийн зургаан дүүрэгт байгуулах юм байна. Харин хоёр цэцэрлэгт хүрээлэнг нь Налайх, Багануур дүүрэгт барихаар төлөвлөөд байна. Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэг барих юм байна. 
Цэцэрлэг барих ажлыг зургаадугаар сарын нэгэн гэхэд бүрэн дуусгахаар Захирагчийн ажлын алба төлөвлөөд байгаа бөгөөд уг  цэцэрлэгийг барьж байгуулах компани шалгаруулах тендерийг ирэх долоо хоногт зарлах аж.

Нийслэлийн зургаан дүүрэгт барих цэцэрлэгт 270 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн аж. Бичил цэцэрлэг байгуулах компанийг энэ сард тендер зарлан шалгаруулна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.